Баталгаажуулалтын механизм 

Манай баталгаажуулалтын механизм нь үйлдвэрлэгч байгууллагуудыг (малчид, боловсруулагчдыг) ТННЭ-ийн Тогтвортой ноолуурын стандартын дагуу магадлан итгэмжлэх үйл явц найдвартай гэдгийг баталгаажуулдаг. Бид баталгаажуулах үйл явцынхаа туршид салбарын онцлогт тохирсон, үндэслэлтэй, найдвартай байдлыг хангахын тулд  Анхан шатны үнэлгээ,  2 дахь шатны үнэлгээ, 3 дахь шатны үнэлгээг ашигладаг.

Баталгаажуулах үйл ажиллагааны давтамж

Анхан шатны өөрийн үнэлгээ 

Бүх үйлдвэрлэгчид жил бүр өөрийн үнэлгээг хийж байх шаардлагатай.

2 дахь шатны үнэлгээ 

Бүх өөрийн үнэлгээг ТННЭ-ийн бүс нутгийн салбар дотооддоо баталгаажуулж, зөвлөмжийн тайланг гаргана.

Эдгээр өөрийн үнэлгээний түүврийг ТННЭ-ийн хөндлөнгийн баталгаажуулалтад сонгоно.

3 дахь шатны үнэлгээ 

Жил бүр бүх үйлдвэрлэгчдийг хөндлөнгийн аудитад хамруулан үнэлгээ хийнэ. Хөндлөнгийн үнэлгээний тайланд дараах зүйлс орно:

  • Хангалттай нотлох баримт илэрсэн тохиолдолд тохирлын гэрчилгээ олгох тухай ТННЭ-д зөвлөмж өгнө.
  • Хангалттай нотлох баримт илрээгүй тохиолдолд – зөрчил илэрсэн газрыг нарийвчлан тодорхойлсон хөгжлийн төлөвлөгөө боловсруулан үйлдвэрлэгчдэд илгээнэ. 

Эдгээр бие даасан үнэлгээний түүврийг ТННЭ цаашдын хяналтанд оруулахаар сонгоно. Хэрэв ТННЭ хангалттай нотлох баримт бүрдүүлсэн гэж зөвшөөрвөл тохирлын гэрчилгээг гаргана.

Хөгжлийн төлөвлөгөө гаргасан тохиолдолд үйлдвэрлэгчээс зөрчлийг хэрхэн, хэзээ арилгахыг тодорхойлсон хэрэгжилтийн төлөвлөгөөг гаргаж өгөх шаардлагатай. Хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан бүх арга хэмжээ дуустал цаашид үнэлгээний үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд энэ үед хоёр дах шатны үнэлгээг хийнэ.

Баталгаажуулах үйл явц 

Тохирлын гэрчилгээ олгох шалгуур 

 Гэрлэн дохио

“Гэрлэн дохио” системийг малчны байгууллага, боловсруулагчийн зохистой дадлын шаардлагыг хэрхэн дагаж мөрдөж буйг үнэлэхэд ашигладаг бөгөөд дагаж мөрдөх байдлыг тасралтгүй сайжруулахад түлхэц өгөх зорилготой.

  • Green – бүрэн нийцсэн
  • Orange – хэсэгчлэн нийцсэн боловч сайжруулах шаардлагатай
  • Red – шалгуурт нийцээгүй

Үзүүлэлтүүд

Зохистой дадал бүр нь үндсэн үзүүлэлтүүд болон сайжруулалтын үзүүлэлтүүдээс бүрдэнэ.

  • Үндсэн шалгуур үзүүлэлтүүд Байгууллагаас зайлшгүй дагаж мөрдөх шаардлагатай 
  • Сайжруулалтын үзүүлэлтүүд – Доод шаардлагыг тодорхойлсон шалгуурууд. Байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн шалгуурууд.

Үндсэн үзүүлэлтүүдэд  дараах шалгуурууд тодорхойлогдоно.

  • “Аюулгүй байдлын чухал” гэж үздэг, жишээ нь. зөв үйл явц, журмыг зөв хэрэгжүүлээгүйгээс өвчин, гэмтэл, үхэлд хүргэх эрсдэлтэй тохиолдолд
  • “Техникийн хувьд чухал” гэж үздэг, жишээ нь. процесс, горимыг зөв хэрэгжүүлээгүй тохиолдолд байгаль орчин, утас, машин механизм, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэлтэй тохиолдолд
  • Хууль тогтоомжид хамаарах шалгуур үзүүлэлтүүд гэх мэт орно.

Санамж: Бүх үндсэн үзүүлэлтүүд нь баталгаажуулахаас өмнө ‘Ногоон’ түвшинд хүрсэн байх ёстой.

Хүрэл, Мөнгө болон Алт

Зохистой дадал тус бүрийн тохирлын гэрчилгээ олгох тусгай шалгуурыг Стандарт Тохируулах, Сайжруулах Хороо (SSIC) тогтоодог.

  • Хүрэл – Үндсэн буюу зайлшгүй мөрдөх үзүүлэлтүүд 100% бүрэн ‘Ногоон‘ түвшинд хүрсэн тохиолдолд олгоно.
  • Мөнгө – Үндсэн үзүүлэлтүүд 100% ногоон түвшинд, мөн хөгжүүлэх үзүүлэлтийн тодорхой хэсэг нь ‘Ногоон‘ түвшинд хүрсэн тохиолдолд олгоно.
  • Алт – Үндсэн үзүүлэлтүүд 100% ногоон түвшинд, мөн хөгжүүлэх үзүүлэлтийн 95% дээш  ‘Ногоон‘ түвшинд хүрсэн тохиолдолд олгоно.