Бидний арга барил

ТННЭ нь ноолуурын худалдаа бэлтгэл, боловсруулалт, үйлдвэрлэлийн явцад үүсч буй тогтвортой бус буюу байгаль орчиндоо сөрөг нөлөөлөх байдлыг бууруулах өвөрмөц шинэлэг аргыг санал болгож байна. Тогтвортойгоор үйлдвэрлэсэн ноолуур нийлүүлэлтийн сүлжээг бий болгох зорилгодоо хүрэхийн тулд бид эрдэм шинжилгээний судалгаа, туршлага, ажиглалтын зарим материалуудад тулгуурлан, хамтын, харилцан зохицох, эвсэн зөвшилцөх арга барилыг ашиглаж байна.

Бид малчдын хоршоо, боловсруулагчид, үйлдвэрлэгчид, брэндүүд, жижиглэн худалдаалагчид, хэрэглэгчид гээд ноолуур үйлдвэрлэлийн сүлжээний бүхий л оролцогчидтой хамтран ажиллахыг эрмэлздэг. Ноолуурыг тогтвортойгоор үйлдвэрлэх асуудлын төлөөх нэгдмэл зорилготой эрдэм шинжилгээний судалгааны байгууллагууд, хөгжлийн санаачилгууд, ТББ-дыг багтаасан бие даасан, өрсөлдөөнт биш байр суурийг баримтлан ажиллаж байна.

ТННЭ нь нийгэм, экологи, эдийн засгийн хувьд тогтвортойгоор хөгжих ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлэхийн тулд:

  • Бэлчээрээ зөв ашиглах хариуцлагатай арга барилыг бэхжүүлэх үүднээс ТННЭ-ийн “Тогтвортой байдлын” стандартуудыг “Бэлчээр ашиглалтын зохистой дадлуудтай” хослуулан хөгжүүлж, зохих хяналт үнэлгээ хийж гүйцэтгэх.
  • Малчдын амьжиргаа, малын арчилгаа маллагаа, бэлчээрийн төлөв байдлыг сайжруулах мэдлэг, арга барилуудыг эзэмшихэд малчдын байгууллагуудыг сургах, дэмжих
  • ТННЭ-ийн Тогтвортой байдлын стандартуудын талаар олон улсын түвшинд таниулан түгээхийн тулд брэндүүд, жижиглэн худалдаалагч нартай хамтын ажиллагааг бий болгох
  • Байгаль орчинд ээлтэй, малын ая тух, арчилгаа маллагааг хангахад хүчин зүтгэл гаргаж буй нийлүүлэлтийн сүлжээнд оролцогчдыг дэмжих зэрэгт онцгойлон анхаарч байна

Манай цогц арга нь “Нутаг” үзэлд суурилсан юм.  “Нутаг”  гэдэг үгээр “төрөлх”, “эх орон” гэдэг санаа илэрхийлэгддэг бөгөөд нийгэм, эдийн засаг, байгаль орчны олон талт асуудлуудыг нэгэн бүхэл утга санаанд багтаасан үг болно. Энэ нь нутаг нугын үзэл гэхээсээ илүү нүүдэлчин ахуй, эртний түүх, уламжлалт мэдлэг, өв соёл, бэлчээр нутаг, ургамал, амьтнаа хайрлан хамгаалах, ариг гамтай ашиглах арга ухаан, ард иргэдээ зөв төлөвшүүлэх зэргийг бүхэл цулаар нь илэрхийлдэг. Товчхондоо, нүүдлийн аж ахуйн бүхий л зүйл нутаг гэдэг үгэнд багтаж байдаг. Нутаг дэвшилтэд үзэл нь тухайн орон нутагтаа зохицсон уламжлалт арга барилыг орчин цагийн шинжлэх ухааны мэдлэгтэй хослуулан ноолуурын худалдаа бэлтгэл, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тус дэм болно. Өөрсдийн нутгийн баялаг болох мал аж ахуйгаа хариуцлагатай өсгөж урт хугацаанд тогтвортойгоор хөгжүүлэх дадал хэвшлийг бий болгох санаанд үндэслэгдсэн.