SFA ба Тогтвортой Хөгжлий Зорилтууд
НҮБ-ийн гаргасан “Тогтвортой Хөгжлийн Зорилтууд 2030” бичиг баримттай Тогтвортой ноос ноолуурын эвслийн үйл ажиллагаа нь уялдаж, хэрэгжилтэнд нь хувь нэмрээ оруулж байгаа талаар
НҮБ-ийн гаргасан Тогтвортой хөгжлийн зорилтууд нь байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээ, ядуурлыг бууруулах, эдийн засгийн хөгжил гэх мэт ихэнхдээ өөр хоорондоо өрсөлдөөнт шинжтэй улс орнуудын зорилтын тэнцвэрийг зөв хангахад чиглэсэн өргөн цар хүрээтэй, харилцан уялдаатай цогц зорилтууд юм. Эдгээр нь бүхэлдээ ирэх 10 жилд гишүүн орнуудын хөгжлийн бодлого, хэрэгжилтийг хангах ерөнхий чиглэлийг зааж өгсөн баримт бичиг билээ. Тогтвортой ноос ноолуурын эвсэл нь эдгээр тогтвортой хөгжлийн зорилтуудын 11-ийг нь өөрийн үйл ажиллагаандаа уялдуулан ажиллаж байна.











