ТННЭ-ийн стандартын баталгаажуулалтын тогтолцоо

Баталгаажуулалтын тогтолцоо нь мал аж ахуй, ноолуурын худалдаа бэлтгэл, үйлдвэрлэлийн явцад илэрч буй тогтвортой бус байдлыг бууруулах шийдлүүдийг санал болгож тогтвортойгоор үйлдвэрлэсэн ноолуурын эх үүсвэр хайж буй олон улсын худалдан авагчдыг малчдын хоршоо, үйлдвэрүүдтэй холбох боломжийг бүрдүүлж байна.

ТННЭ-ийн стандартын схем нь ноолуурын хариуцлагатай үйлдвэрлэлийн аргуудыг урамшуулахад нийлүүлэлтийн сүлжээ, малчидтай хамтран ажиллах 6 шатлалаас бүрдэнэ.

ТННЭ-ийн стандартын тогтолцоо нь одоогоор 3 төрлийн  (Мал маллагааны, бэлчээр ашиглалтын, тогтвортойгоор ноолуур боловсруулах)  Зохистой дадлыг хэрэгжүүлж байна.

Эдгээр Зохистой дадлууд нь ноолуур үйлдвэрлэгч байгууллага, нэгжүүд ТННЭ-ийн баталгаажуулалт гэрчилгээ авахад тавигдах шаардлага болон тохирлыг үнэлэх шалгууруудаас бүрдэнэ. Бид гүйцэтгэлийг идэвхжүүлэх зорилгоор нийцэл тохирлын байдлыг улаан, шар, ногоон буюу замын хөдөлгөөний гэрлэн дохиоллын аргаар (ногоон = биелсэн, шар = тодорхой түвшинд биелсэн ч сайжруулах шаардлагатай, улаан = биелэлт хангалтгүй) үнэлж байна.

ТННЭ-ийн Стандартын баталгаажуулалтын тогтолцоо нь дараах зарчимд нийцсэн:

Итгэл хүлээсэн: Хамааралтай мөн тохиромжтой, итгэл үнэмшилтэй байдлаараа бусад байгууллагуудаар хүлээн зөвшөөрөгдсөн

Цогц ба глобал: Зохистой дадлууд нь ISEAL-ын олон улсын баталгаажсан стандарчлалд нийцүүлэхээр боловсруулсан бөгөөд малчдын хоршоо ба үйлдвэрүүдийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой байдлын ойлголтуудыг багтаасан

Шинэлэг ба амьдралын хэрэглээтэй: Зохистой дадлуудыг байнга сайжруулснаар малчид болон үйлдвэрүүдэд сайтар ойлгогдохоор дэлгэрэнгүй хийгээд энгийн болгож, тэдний суралцахад дөхөмтэй байдлаар боловсруулсан.

Олон талт: Зохистой дадлууд нь анхны санааг гаргахаас үйл ажиллагаанд мөрдөх хүртэлх бүх ноорог төслийг оролцогч талуудад нээлттэй хэлэлцүүлэн, малчид болон үйлдвэрүүдийг оролцоотойгоор байнга сайжруулан хөгжүүлэх байдлаар боловсруулсан.