Бидний тухай

АЛСЫН ХАРАА: Байгаль болон бэлчээрийн нөөц баялгийн нөхөн сэргэх чадамжийг дэмжих, мал амьтдын амьдрах таатай орчныг хангах, малчин өрхөөс үйлдвэрлэгч хүртэлх ноолуурын ханган нийлүүлэлтэд оролцогч бүрийн үр ашгийг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах зэрэг шинэчлэлийн үйлсийг дэмжих, эвсэн ажиллах замаар дэлхийд танигдсан Монголын тогтвортой ноолуур үйлдвэрлэлийг бий болгох.

ЭРХЭМ ЗОРИЛГО: ТННЭ-ийн олон улсын стандартыг баталгаажуулж, хариуцлагатай ажиллагааны зохистой дадлуудыг үе шат бүрт хэвшүүлснээр тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийн хөгжлийг шинэ түвшинд хүргэх.

Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвсэл (ТННЭ) нь 2015 онд Их Британи улсад байгуулагдсан бөгөөд ноолуурын үйлдвэрлэлд тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох сонирхогч талуудын нэгдэл юм.

Бидний зорилт:

1.

Малчдын байгууллагын хамтын ажиллагааны чадамжийг сайжруулах

2.

Бэлчээр ашиглалтын зохистой дадлыг хэвшүүлэх

3.

Малын арчилгаа маллагааны зохистой дадлыг хэвшүүлэх

4.

Тогтвортой ноолуур боловсруулах зохистой дадлыг хэвшүүлэх

Байгалийн нөөцийн тогтвортой байдал, мал, амьтдын тааваараа амьдрах орчныг хангасан бэлэн бүтээгдэхүүн сонгох хэрэглэгчдийн нийгэм-экологийн шаардлага өсөж буй өнөө үед бид доорхи шаардлагуудыг хангаснаар ноолуур үйлдвэрлэлийн дэлхийн стандартыг орон нутагтаа баталгаажуулах болно. Ингэхдээ:

  • Байнга өсөн нэмэгдэж буй брэндүүд болон жижиглэн худалдаалагч гишүүдийнхээ оролцоотойгоор зах зээлийн шаардлагад нийцүүлэн
  • Нутгийн ухаан, уламжлалт өв, дасан зохицох арга барилтай уялдуулан гүйцэтгэсэн нийгэм экологийн судалгаанд суурилан
  • Малчнаас ноолуур боловсруулагчид, үйлдвэрлэгчид, брэндүүд, жижиглэн худалдаалагчид хүртэлх нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч бүх талуудыг оролцуулж
  • Тогтвортой байдлын бусад санал, санаачилга бүхий түншүүдтэй хамтран, эвсэж ажиллах юм.