Зохистой дадал

C001 Мал аж ахуй эрхлэх, ноолуур бэлтгэх зохистой дадал

Тогтвортой аргаар ноолуур бэлтгэн боловсруулах шат бүрийг бүртгэлжүүлж, байгаль орчинд ээлтэйгээр төдийгүй мал маллагааг зөв зохистойгоор хөтөлж буйгаа нотлох нь нэг байгууллагаас хамаарсан биш олон талын оролцоог хангаж хийгдэх ажил юм.

“Мал аж ахуйгаа хөтлөх, ноолуур бэлтгэх” зохистой дадлын энэхүү баримт бичиг нь ТННЭ-ийн “Монголын ноолуурын үйлдвэрлэлийн тогтвортой стандарт” баримт бичгийн нэг бүрэлдэхүүн хэсэг юм.

ТННЭ нь энэхүү стандартыг хэрэгжүүлэхдээ Нутаг хэмээх үзэл санааг баримталж хийсэн. Монгол орны газар нутгийн онцлог, онгон дагшин байдлыг алдагдуулалгүй, өвөг дээдсийн уламжлалт олон арга ухааныг эрдэмтдийн ойрын жилүүдийн судалгаан дээр тулгуурлан, мал аж ахуй эрхлэгчдийг малаас гарах түүхий эд, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нийлүүлэх үндсэн нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн болно.

Нутаг гэдэг нь Монголчуудын хувьд үе дамжин тулгууртай, тогтвортойгоор оршин тогтнох байгаль орчин, эдийн засаг, нийгэм-соёлын талбарыг бүхэлд нь хамруулсан цогц ойлголт юм.  Зохистой дадлыг хэрэгжүүлснээр мал аж ахуйн эрхлэгчдийн зах зээлд зөв оролцох чадварыг хөгжүүлж, улмаар бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд үр нөлөөтэй юм.

Мал, амьтны тавлаг байдлыг илэрхийлсэн дараах таван олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн амьтны эрхийг хамгаалах зарчимд тулгуурлан энэхүү зохистой дадлыг боловсруулсан

  • Өлдөж, цангах, өвс тэжээлийн дутагдалаас ангид байлгах
  • Тавлаг бус байдлаас ангид байлгах
  • Гэмтэл, зовиур, өвчнөөс ангид байлгах
  • Өөрийн араншин таавар эрх чөлөөтэй байлгах
  • Малыг айлгаж, зовоох байдлаас ангид байлгах

C002 Бэлчээр ашиглах зохистой дадал

Уг зохистой дадлын шалгуурууд нь 2016, 2017 ба 2018 онд олон талын санал хэлэлцүүлгийн хүрээнд дотоод гадаадын мэргэжлийн шүүмжлэлийн үр дүн хэд хэдэн удаа хянагдсан болно. Одоогийн хувилбар нь Бэлчээрийн тогтвортой ашиглалтанд мөрдөх Зохистой дадлын заалтын 3 дахь хувилбар юм.

Зохистой дадлын заалтаар Бэлчээр Зохистой Ашиглагч нь бэлчээрийн болон зэрлэг ан амьтны нөөцийн үнэлгээг харгалзан үзэж, хэрэгжилтийг өөрсдөө хянах мөн бүртгэх бэлчээрийн менежментийн төлөвлөлтийг бэлчээрийн нөөц ба зэрлэг ан амьтдын асуудалтай нь холбон хэрэгжүүлж буй аливаа санаа санаачилга ба бэлтгэл хангаж буйг харуулсан байх шаардлагатай.

Бэлчээр ашиглах арга ажиллагаа нь тухайн орон нутгийн онцлог, хамрах хүрээ, боломж, хүчин чадал, нөөцөд тохирсон байх ёстой учраас Бэлчээр Ашиглах Зохистой дадлын заалт тус бүрийг газар дээр нь хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар нарийн тайлбарыг тусгаагүй болно. Зохистой дадлуудыг хэрэгжүүлэх нарийн зааварчилгаа нь тухайн малчдын байгууллага алсдаа илүү туршлага хуримтлуулахын хэрээр боловсронгуй болох юм.

Энэ Зохистой дадлын заалтыг хэрэгжүүлснээр бэлчээрийн нөөц, зэрлэг амьтдын популяци, малчдын нөхцөл байдалд малчид өөрсдөө илүү хариуцлага хүлээж бодит хяналтанд тулгуурлан ажиллах боломж бүрдэж байгаа юм. Энэ нь экологи, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалдаа оновчтой зохицсон зохистой менежментийн үйл ажиллагаа гэж үнэлэгдэх юм.

C003 Тогтвортой арга аргачлалаар цэвэр ноолуур боловсруулах зохистой дадал

Энэхүү зохистой дадал нь боловсруулах үйлдвэрийн хувьд ноолуурын түүхий эдийг цуглуулж бэлтгэх, боловсруулах явцдаа хүний нөөцийн менежмент, байгаль орчны хяналтыг ёс зүйтэй, тогтвортой арга зарчмаар явуулсан гэдгээ баталгаажуулах замаар үйл ажиллагаандаа тэргүүн туршлага нэвтрүүлж ажилладаг болохоо хэрэглэгчид, бренд компаниудад нотлон харуулах боломж олгодог стандарт юм.

C003 нь ноолуур боловсруулах ажиллагааны хүрээнд байгаль орчин, хөдөлмөрийн нөөцийн зүй зохистой хэрэглээг баталгаажуулах, ялангуяа байгаль орчин, хүний нөөцийн менежментэд хяналт шинжилгээ хийх, газар дээр нь хэмжиж үнэлэлт дүгнэлт өгч болохуйц шалгуур үзүүлэлт бүхий арга хэрэгсэл бий болгоход чиглэсэн.

C003-ийн үндсэн бүрэлдэхүүн хэсгийг (шалгуур үзүүлэлтийг) байгаль орчин, хүний нөөцийн салбарын мэргэжилтэн, зөвлөхүүдийн зөвлөмж, тэргүүн туршлагад тулгуурлан зохих хууль тогтоомжийн хүрээнд бид боловсруулж байна.

Тогтвортой арга аргачлалаар цэвэр ноолуур боловсруулах зохистой дадал-C003 стандарт нь ноолуурын чанар болон хууль тогтоомжийн заалтуудыг сахиж биелүүлэхтэй төдийлөн хамааралгүй сайн дурын стандарт бөгөөд аливаа улс орны хууль эрх зүйн шаардлагыг үл хэрэгсэх, орлох үндэслэл болох ёсгүй.

C001: Мал аж ахуй эрхлэх, ноолуур бэлтгэх зохистой дадал

C002: Бэлчээр ашиглах зохистой дадал

C003: Тогтвортой арга аргачлалаар цэвэр ноолуур боловсруулах зохистой дадал