Тогтвортой ноолуурын стандартын Дэлхийн зарчмуудын олон нийтийн хэлэлцүүлгийн 1-р шат нээлттэй болж байна.

Тогтвортой ноолуурын стандартын дэлхийн зарчмуудын олон нийтийн хэлэлцүүлгийн 1-р шатны санал хүсэлтийг хүлээн авах боломжтой боллоо.

Хураангуй 

“Тогтвортой Ноос Ноолуурын эвсэл” (SFA) Олон улсын байгууллага нь Мал аж ахуй эрхлэх, Бэлчээрийн газрыг зохистой ашиглах, Цэвэр ноолуур боловсруулах зэрэг зохистой дадлыг анх удаа боловсруулан хөгжүүлж нэвтрүүлсэн билээ. Эдгээр зохистой дадал тус бүрийн гол зорилго нь тохирол нийцлийг гурван түвшинд үнэлэн баталгаажуулж, тэдгээрийн шалгуур үзүүлэлт ба хэрэгжилтийг тасралтгүй сайжруулахад анхаарч ирсэн юм.

2022 онд ТННЭ нь гүйцэтгэлд суурилсан, үр дүнд чиглэсэн дэлхийн стандарт болох Тогтвортой ноолуурын стандартад нэгдэхийг уриалж байна. Уг стандартын шаардлага, зарчмууд нь сайн чанарын ноолуур бэлтгэн нийлүүлж, үйлдвэрлэхэд чиглэгдсэн, хэмжигдэхүйц байхын зэрэгцээ мал амьтан, байгаль орчин, мал аж ахуй эрхлэгчдэд тогтвортой эерэг нөлөө үзүүлж байх зорилготой юм.

Тогтвортой ноолуурын стандартын зарчмууд нь байгаль орчин, нийгэмд ээлтэй, эдийн засгийн хувьд ашигтай ноолуурын үйлдвэрлэлийн үндсэн дүрэм буюу элементүүд бөгөөд уг шалгуур нь зарчмыг биелүүлсэн эсэхийг дүгнэх арга хэрэгсэл болдог.

Хэлэлцүүлгийн зорилго 

Бид хүн бүрийг Тогтвортой ноолуурын стандартын агуулга, бүтцийн талаар өөрийн санал бодлоо илэрхийлэхийг урьж байна. Бид Дэлхийнн зарчим, сэдэв, Шалгуур үзүүлэлтүүдийн загварыг боловсруулсан бөгөөд тэдгээрийн талаарх таны санал бодлыг сонсохыг хүсч байна. Танд санал болгох зарим асуултууд:

  • Шалгуурууд хангалттай болж уу?
  • Дутуу орхигдуулсан зүйл байна уу?
  • Улаан тэмдэгтэй шалгуур үзүүлэлт байх ёстой юу? Жишээ нь, Улаан тэмдэгтэй шалгуур үзүүлэлт хангагдахаас нааш гэрчилгээ олгогдохгүй г.м. Хэрвээ тийм бол, аль шалгуур үзүүлэлт Улаан тэмдэгтэй байх ёстой вэ?
  • Шалгуур үзүүлэлтийн үг хэллэг нь дэлхийн хаана ч хэрэгжүүлэх боломжийг хангаж байна уу?
  • Шалгуур үзүүлэлтүүд нь хүссэн / төлөвлөсөн үр дүнг өгөх үү?

Лавлах баримт бичиг

Хэрхэн хувь нэмрээ оруулах вэ?

ТНС-ын Дэлхийн зарчмуудын зөвлөлийн гишүүн болох

ТННЭ нь Тогтвортой ноолуурын стандартын Дэлхийн зарчмуудын удирдах бүлэгт элсэх чадварлаг хүмүүсийг хайж байна. Тэнцсэн гишүүд нь ТННЭ-ийн эрхэм зорилго, үнэт зүйлсийг дэмжин, ТННЭ-ийн стандарт, Зохистой дадлууд, Мөшгөлтийн тогтолцооны талаарх мэдлэг, туршлагыг хуримтлуулж, өөр өөр бүс нутагт оролцогч талуудын төлөөлөл болох юм. Өргөдөлийн маягт эндээс харна уу. Удирдах бүлгийн ажлын даалгаварт Удирдах бүлгийн гишүүдийн үүрэг, хариуцлагыг тодорхойлсон болно.

Өргөдөл болон CV-г [email protected] имэйл хаягаар Стандарт, Нийцлийн менежер Лесли Колвинд илгээнэ үү.

Санал хүсэлтээ өгөх 

Тогтвортой ноолуурын стандартын Даян дэлхийн зарчмуудын талаарх санал бодлоо Дэлхийн зарчмуудын санал хүсэлтийн маягтыг бөглөн бидэнд илгээнэ үү.

Санал хүсэлтээ 2021 оны 11-р сарын 30-ны дотор бидэнд илгээнэ  үү.