Түгээмэл асуулт, хариулт

Ноолуур нь ямааны зөөлөн улингар үс юм. Ноолуурын чанар нь түүний, өнгө, урт, ширхэг болон диаметрээр (микрон) тодорхойлогддог. Ноолуурын дулаан, зөөлөн, бат бөх байдал нь түүнийг дэлхийн хамгийн хүслэн болсон нэхмэл бүтээгдэхүүний түүхий эд болгодог.

Чанартай ноолуур бий болох нөхцөл болсон хүйтэн сэрүүн ба хуурай уур амьсгалтай Төв болон Зүүн Азийн тал нутгаас бараг бүх ноолуур нийлүүлэгдэж байна. Монгол болон БНХАУ нь дэлхийн ноолуурын нийлүүлэлтийн 85 хувийг хангадаг гол нийүүлэгчид бол Иран, Афганастан, Казакстан, Киргизстан, Пакистан, Энтэхэг Турк улсууд үлдсэн хувийг нийлүүлдэг.

Хаврын эхэнд ноолуур хөөрөх цагаар  малчид ямаагаа самнаж түүхий ноолуур авдаг. Голчлон ноолуурын ченжүүд, худалдаачид малчдын түүхий ноолуурыг худалдан аваад ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд   борлуулдаг. Улмаар ноолуурыг  өнгө болон чанараар нь ангилж угааснаар тоос шорооноос салж цэвэрлэгдэнэ. Дараа нь ноолуурын ширхэгээ үс хялгаснаас нь салгах ажиллагаа явагдана. Ингээд ялгаж авсан цэвэр ноолуур нь ээрэгдсэн утаснаас эхлэн эцсийн ноолууран бүтээгдэхүүн, эдлэл хувцас болон дэлхий даяархи хэрэглэгчдэд хүргэгдэнэ.

Ноолуурын төлөө ямааны тоо толгойг хэт өсгөх нь бэлчээрийг ашиглах арга барилд өөрчлөлт оруулж энэ нь цаашлаад бэлчээрийн даацыг хэтрүүлж,  цөлжилт үүсэхэд хүргэж буй. Энэ бүгд  нь малчдын амьжиргаанд төдийгүй хүрээлэн буй байгаль орчин,  зэрлэг ан амьтадын оршин байхад сөрөг нөлөө үзүүлж байна.

Ерөнхий ойлголтын хувьд тогтвортой ноолуур гэдэг нь хүрээлэн буй орчин, нийгэм эдийн засгийн тогтвортой байдал гэдэгтэй уялдан холбогдоно. Үүн дээр зэрлэг амьтадын ая тухтай байх гэдэг ч нэмэгдэж уялдах учиртай гэж бид үздэг. Ингэхээр тогтвортой ноолуурын үйлдвэрлэл нь:

  • Зэрлэг амьтадаа оролцуулаад хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх
  • Малчдын амьжиргааны баталгаат байдлыг хангах
  • Нийт ноолуурын үйлдвэрлэлийн урт хугацаанд орших нөхцлийг хангах гэсэн нөхцлүүдийг бүрдүүлсэн байх юм.

Баталгаат гэрчилгээ бүхий стандартууд өнөөдрийн бидний өмнө тулгарч буй тогтвортой байдалтай холбоотой олон асуудлыг шийдвэрлэхүйц  практик арга замуудыг боловсруулан тодорхойлж өгч байна. Тэдгээр нь тогтвортой байх дадлыг хэвшүүлэхийг дэмжиж,   бараа бүтээгдэхүүний сектор

Баталгаат стандартууд нь үйлдвэрлэлийн илүү тогтвортой арга замд хүрэх, эдгээр арга замуудыг дагаж мөрдөх байдлыг үзүүлсэн багц шаардлагуудыг өөртөө багтаадаг.

Стандартууд нь Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хангахын зэрэгцээ, бизнесүүдийн хувьд тогтвортой байдлаар бизнесээ эрхлэхийг чармайхад нь, худалдан авагчдын хувьд тогтвортой байдлаар үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн худалдан авахад нь чиглүүлж байдгаараа хувийн секторт ч бодит үр өгөөжөө өгч байдаг .

Энэ салбарын гол хоёр орны ноолуурын үйлдвэрлэлийн арга барил нь ихэд ялгаатай. Монголын ноолуурыг бид “бэлчээрийн ноолуур” гэж нэрлэдэг. Монголын малчид хагас нүүдэлчин байдалтай улирал бүр бэлчээрээ даган буурь сэлгэж нүүдэг,  мал нь нийтээр эзэмшдэг, задгай бэлчээрт өөрийн тааваар бэлчээрлэдэг бол хилийн нөгөө талд илүү эрчимжсэн хэлбэртэй маллагаа явагддаг. Хятадын малчид нүүдэлчид байхаа хэдий нь больсон ба газар нь хувийн эзэмшилийн, эргэн тойрон хашигдсан байдгаас “фермийн ноолуур” гэдэг. Фермийн хувьд газар нутаг нь ямаа бүтэн жилийн турш бэлчээрлэхэд хангалттай биш тул бэлчээр ховордсон эсвэл өвлийн цагт битүү байранд оруулж ирж тэжээдэг. Мөн ноолуур авахдаа Монголд сам ашиглан гараар хурааж авдаг бол Хятадад цахилгаан хайчаар хяргах нь түгээмэл.