Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл нь сайн засаглалын зарчим, хамтын зөвшилцлийн дүрмээр дэлхийн ноолуурын зах зээлийн 80 орчим хувийг эзэлдэг 100 гаруй тэргүүлэгч бренд, үйлдвэр, худалдаа эрхлэгчдийг нэгтгэсэн эвсэл юм.
Манай гишүүнчлэл нь малчид, хоршоодоос эхлээд худалдаачид, боловсруулагч, үйлдвэрлэгч, брэнд, жижиглэн худалдаачид хүртэл ноолуурын нийлүүлэлтийн бүх сүлжээг нэгтгэдэг. Нийгэм болон байгаль орчны хариуцлагаа дээшлүүлэх, тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих, бидний алсын хараа, эрхэм зорилгод нийцэх зорилго нэгт байгууллагуудад манай гишүүнчлэл нээлттэй байдаг. Манай гишүүдийн талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эвсэлд нэгдэхийн давуу тал
Олон улсын зах зээл дээр хүн-байгальд халгүй, мал амьтанд ээлтэй байдлын шалгуураар баталгаажсан түүхий эдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотой ТННЭ ийн баталгаажуулалт нь малчны байгууллагад олон давуу талыг бий болгож байна.
Түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх:
ТННЭ нь Малчин-Хоршоо-Үйлдвэр хоорондын эргэх холбоог сайжруулж итгэлцлийн түвшин, урт хугацааны худалдааны түншлэл хамтын ажиллагааг хөгжүүлэх, малчдын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн төлөө ноолуурын гарал үүсэл ба чанарын хяналт, мөшгөлтийн тогтолцоог хөгжүүлэн ажиллаж байна.
Түүхий эдийн бэлтгэлийн чанараар зах зээлд давуу байдлаар өрсөлдөх:
Хоршоод нь илүү олон малчин өрхийг нэгтгэж, түүхий эдийн бэлтгэлийн чанараа сайжруулснаар үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжтой. Чанарын шаардлага хангасан, тодорхой стандартад нийцсэн ноолуурын түүхий эд бэлтгэхэд хөшүүрэг болох “Ноолуур ангилан бэлтгэх” чадамжид суурилсан сургалтанд хамрагдсан малчны байгууллага нь сургалтанд хамрагдаагүй малчны байгууллагатай харьцуулбал ноолуураа илүү өндөр үнээр борлуулдаг.
Мэдлэг дамжуулах, сайн туршлага солилцох уулзалт, сургалт:
ТННЭ нь Малчны байгууллагуудад олон улсын зах зээлийн шаардлага шалгууртай танилцаж, худалдааны харилцаагаа бэхжүүлэх боломжуудыг олгодог. Бид малчны байгууллагуудад зориулан мал аж ахуй эрхлэх, ноолуур бэлтгэх зохистой дадал болон бэлчээр ашиглах зохистой дадлын сургалтуудыг тогтмол ордог. Мөн чадамжид суурилсан сургалт, гишүүн малчны байгууллагуудын удирдлагын сар бүрийн уулзалт, хоршоо ба үйлдвэрийн түншлэх уулзалт, ТННЭ-ийн ээлжит олон улсын хурал зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг.
Чанарын үнэлэмж бүхий нэмүү өртгийн сүлжээнд малчдын оролцоог нэмэгдүүлэх:
Малчдыг бэлтгэн нийлүүлэгчийн үүргээ ухамсарлан түүхий эдийн хариуцлагатай бэлтгэн нийлүүлэлт, зах зээлийн стандартын шаардлага, бүтээмж, чанар, үр ашгийг дээшлүүлэх талаар ойлголттой болж өөрсдийн амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэхийг дэмждэг.
Хөнгөлттэй зээлээр дамжуулан санхүүгийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх:
Баталгаажсан малчдын байгууллагууд зээлийн эргэн төлөлтийн ачааллыг бууруулах, санхүүгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор ХААН Банктай хамтран “Өртгийн сүлжээний түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдэд зориулсан” хөнгөлттэй зээл олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллаж байна. Малчдын байгууллагуудыг энэхүү зээлийн хөтөлбөрт хамрагдахад Банкны зүгээс тавих шаардлага, урьдчилсан нөхцөлийг хангахад ТННЭ дэмжлэг үзүүлдэг.
ТННЭ-ийн малчдын байгууллагын баталгаажуулалт
Стандартын гол цөм нь үйлдвэрлэгчид (малчид, хоршоод, боловсруулагчид) ТННЭ-ийн баталгаажилттай болохын тулд дагаж мөрдөх шалгуур, шаардлагуудыг тодорхойлсон манай зохистой дадлын дүрэм юм. Бид сургалт, чадавхийг бэхжүүлэх замаар үйлдвэрлэгчдэд өөрсдийн үйл ажиллагаандаа зохистой дадлыг1 нэвтрүүлэхэд нь тусалдаг бөгөөд баталгаажуулалтын үйл явц нь үе шаттай (гурван талт) явагдаж, бие даасан хөндлөнгийн байгууллагын үнэлгээг хамардаг.

2022 оны эхний улирлын байдлаар 60 гаруй малчны байгууллага зохистой дадлыг өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлж ТННЭ-ийн Баталгаажилттай болоод байна. Зохистой дадлыг нэвтрүүлснээр зах зээл, хэрэглэгчдэд чанартай түүхий эд бэлтгэн нийлүүлэгч гэдгээ батлан харуулж байна гэсэн үг юм.
Малчны байгууллагын түвшинд хэрэгжүүлэх зохистой дадлын талаарх:
ТННЭ-д хэрхэн нэгдэх вэ?
- ТННЭ-ийн тухай мэдээлэл авч, элсэх шийдвэр гаргах
Өөрсдийн хүсэл санаачлаагаар, гишүүдийн сонирхолд тулгуурласан байх шаардлагатай - ТННЭ-д бүртгүүлэх
2.1 Малчны байгууллагын маягт бөглөх
2.2 Бүртгэлийн дугаар авах - Сургалтанд хамрагдах
ТННЭ-ийн баталгаажуулалтын шаардлагыг хангахад шаардлагатай
3.1 ТННЭ-ийн МАА-н зохистой дадал ба Бэлчээр ашиглах зохистой дадлын тухай танилцуулга, шаардлага, хэрэгжилтийг хангах тухай сургалт
3.2 Чадвар, чадамжийг бэхжүүлэх сургалт, арга хэмжээнд хамрагдана. - “ТННЭ-ийн Ноолуурын Стандарт”-ын дагуу баталгаажуулалтанд хамрагдах
Тохирлын үнэлгээ явуулах дараалал
4.1 Баталгаажуулалтанд хамрагдах хүсэлт
4.2 Өөрийн дотоод үнэлгээг явуулж тайлангаа илгээх
4.3 Өөрийн үнэлгээнд ТННЭ-ийн хороо дүн шинжилгээ хийж, зөвлөмж гаргана. (Зөвлөмж болон тайлбарыг өгч зохистой дадлын тохирлыг нэмэгдүүлэх)
4.4 Хөндлөнгийн тохирлын үнэлгээнд хамрагдах
Баталгаажуулалтын байгууллага (бие даасан хөндлөнгийн этгээд)–БНМБ-ууд жил бүр хамрагдана - ТННЭ –ийн баталгаажуулалтын гэрчилгээ авах (алт эсвэл мөнгө, хүрэл)
Малчны байгууллагын бэлтгэсэн ноолуур нь ТННЭ-ээр баталгаажна. - Мөшгөлттэй ТННЭ-ийн баталгаажсан ноолуурын ханган нийлүүлэлтийн сүлжээнд оролцох
6.1 Мөшгөлтийн гарын авлагыг хүлээн авах
6.2 Баталгаажсан үйлдвэртэй бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ байгуулж, арилжаа хийх
6.3 Борлуулалтын баримт, борлуулалтын гэрчилгээ авах - Түншлэл хамтын ажиллагаа, тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх
Бэлтгэн нийлүүлэгч малчдын байгууллага нь ТННЭ-тэй байнгын хамтын ажиллагаатай
байна.
ТННЭ-ийн гишүүдийн нэрэмжит тусгай хөтөлбөр
Энэхүү хөтөлбөрүүд нь орон нутгийн хөгжлийг дэмжихийн тулд малчны байгууллага, хоршоотой хамтран шийдвэрлэх зорилготой бөгөөд худалдаа бэлтгэлийн чанарыг баталгаажуулж, өртгийн сүлжээг сайжруулах, бүтээгдэхүүний гарал үүслийг баталгаажуулах зарчимд суурилан хэрэгжүүлдэг онцлогтой.
- Залуу малчдын сургалт “Шинэ зууны малчин”
- “Малчны хоршооны удирдлагын” чадамжинд суурилсан сургалт
Мал сүргийн үүлдэр угсааг сайжруулах
• “Бог мал үржүүлэх” чадамжинд суурилсан сургалт
• “Малын эрүүл мэндийг хамгаалах” чадамжинд суурилсан сургалт - Эмэгтэйчүүдийг чадавхижуулах хөтөлбөр
• “Ноолуур Ангилан бэлтгэх” чадамжинд суурилсан сургалт - Бэлчээрийн даац ба байгалийн нөөцийн судалгаа, мониторинг гэж юу вэ, хэнээс мэдээлэл авах вэ, хэрхэн ашиглах вэ?
- Зэрлэг амьтдын амьдрах орчинг хэрхэн хамгаалах вэ?
- Тогтвортой арга ажиллагааг нэвтрүүлсэн ажил санаачлагын шагнал, урамшуулал
Ноолуур бэлтгэн нийлүүлэх сүлжээнд нэгдэх – Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл
эсвэл