7 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд үнэлгээний бэлтгэл ажил явагдаж шалгуурт тэнцсэн үнэлээчидтэй ажлын гэрээ байгуулах ажлын үүрэг чиглэл, аяллын төлөвлөгөө, баримтжуулалт тайлагналт, аюулгүйн ажиллагааны талаар зөвлөгөө өгч, шаардлагатай бичиг баримт, үнэлгээний ажилд хэрэглэгдэх материал зэргийг хуваарилан өгөв.
Үнэлээчид 5 багаар 2019 оны 7 дугаар сарын 19-нөөс томилогдон ажиллана.
- Энэ жил үнэлгээнд нийтдээ 10 аймаг, 26 сумын 35 малчны байгууллага хамрагдана.
- 2019 оны 7 дугаар сарын 24-ний байдлаар Дорнод аймгийн Хөлөнбуйр сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Архангай аймгийн Чулуут сум, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумдад хуваарийн дагуу үнэлгээгээ амжилттай гүйцэтгэлээ.
- Үнэлгээний ажил зохих журмын дагуу явагдаж байгаа бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын эхний хагаст дуусгахаар төлөвлөж байна.