Тогтвортой арга ажиллагаагаар сайн ноолуур боловсруулах зохистой дадал: CoP3” 1дүгээр төслийн 2 дахь хэлэлцүүлэг

2019.09.13 Монгол улс, Улаанбаатар хот, Аюуд Тауэр 403 тоот

Тогтвортой ноос ноолуурын эвсэл нь “Тогтвортой ноолуур боловсруулах зохистой дадал”-ыг шинээр боловсруулж хамтрагч талуудтай зөвлөлдөхөөр эхний хувилбарыг Англи Монгол хэл дээр бэлтгэн анхны хэлэлцүүлэг хурлыг зохион байгууллаа.

Энэхүү “Тогтвортой ноолуур боловсруулах зохистой дадал” нь ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд бизнесийн үйл ажиллагаагаа байгаль орчинд ээлтэй хамтын зарчмаар явуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой.

2019 оны 9-р сарын 13-нд 11 цагт Улаанбаатар хотод зохион байгуулагдсан уулзалт хэлэлцүүлэгт  шинжлэх ухаан, техникийн хороо (ШУТХ) болон ноолуурын бренд бүтээгдэхүүн худалдаачдын төлөөлөл бусад хамтрагч талууд бүхий нийт 15 байгууллагын 30 гаруй төлөөлөл  оролцлоо.

Олон тал уулзалт хэлэлцүүлэгт оролцогчид “Тогтвортой ноолуур боловсруулах зохистой дадал”-ын 10 бүрэлдхүүн хэсгийн 3 үндсэн чиглэлээр өртөөчилсөн хэлэлцүүлэг хийлээ. Үүнд:

  1. Нийгэм ёс зүйн үүрэг хариуцлага
  2. Бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ ба бизнесийн үйл ажиллагаа
  3. Байгаль орчныг хамгаалах үүрэг хариуцлага гэсэн чиглэлүүдээр санал бодлоо солилцлоо.

Уулзалтын үеэр хэлэлцсэн асуудал, дэвшүүлсэн санал бүрийг стандарт боловсруулсан мэргэжлийн багт хүргэгдэн засвар өөрчлөлтүүдийг хийж илүү өргөн хүрээний оролцогч талуудад танилцуулах үйл ажиллагаа цаашид явагдах юм.

Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдаалагчдын хувьд хэрэглэгчийн шаардлагын дагуу түүхий эдээ байгаль орчинд ээлтэй эх үүсвэрээс бэлтгэж, тогтвортой арга зарчмаар боловсруулсан болохоо нотлох хэрэгцээ шаардлагыг хангахад хэрэглэх боломжтой  “Тогтвортой арга ажиллагаагаар сайн ноолуур боловсруулах зохистой дадал: CoP 3 )-ийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж өндөрлөлөө.