Анхдагч гишүүн байгууллага болох Шотландын ноолууран эдлэлийн “Johnstons of Elgin”компанийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Залуу малчин” боловсролын хөтөлбөрийг байгаль эхээ хайрлан хамгаалах, эртний монгол ухаан, уламжлалт өв соёлоо хадгалж үлдээх, түгээн дэлгэрүүлэх , ирээдүйд тогтвортой аж ахуй эрхлэхэд хэрэгцээтэй бэлчээрийн экосистемийн үйлчилгээ өгөөжийн талаар мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэх үйлсийн төлөө хэрэгжүүлж буй юм.
2019 онд Хэнтий аймгийн боловсрол соёл урлаг, спортын газартай хамтран тус аймгийн 7 суманд, ерөнхий боловсролын 432 сурагчдад хүрч ажилласан.
2020 ондоо уг хөтөлбөрийг Хэнтий нутаг, цаашлаад бусад бүс нутагт хэрэгжүүлнэ.

Эх сурвалж: https://m.facebook.com/JohnstonsofElgin/