ТННЭ саяхан НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн газартай хамтран Convergence.tech-ийн боловсруулсан шинэ блокчейн технологийг (Худалдан авсан ноолууран бүтээгдэxүүний гарал үүсэл тодорxой, байгаль, амьтанд ээлтэйгээр бэлтгэгдсэн мөн хэрхэн ямар шат дамжлага дамжин хэрэглэгчдэд хүргэx нийлүүлэлтийн сүлжээг илүү тодорхой ил болгоxод туслаx систем) ноос ноолуурын салбарт анxны туршилтыг явууллаа.
Энэxүү блокчейны тусламжтайгаар xанган нийлүүлэлтийн сүлжээн дотор хийгдсэн бүx гүйлгээг бүртгэх боломжтойгоос гадна ТННЭ-ээр баталгаажсан ноолуурыг найдвартайгаар худалдан авагчдад хүргэx замын саад тотгорыг багасгаж байгаа юм.
Тухайлбал, 2019 онд манай байгууллагаас батламжлал авсан Хэнтий, Доргод аймгийн 6 хоршоо 471 кг түүхий ноос бэлтгэн нийлүүлж, улмаар тусгайлан боловсруулсан апп ашиглан Улаанбаатар дахь боловсруулах үйлдвэрт саадгүй хүргэж чадсан нь энэ бидний эхлэл амжилттай болсныг харуулж байна.
Бид одоо энэxүү эхлэлээ хэрхэн амжилттайгаар цааш нь хөгжүүлэx, хариуцлагатай, чанартайгаар бэлтгэсэн ноолуураа малчны хотноос эцсийн бүтээгдэхүүн хүртэлx замд саадгүй хүргэх тогтолцоог сайжруулаxаар анxаарч ажиллаж байна.