Тогтвортой ноос ноолуурын эвсэл нь малчны байгууллага, малчдыг бэлчээр нутагтаа жинхэнэ эзэн нь байж, мал аж ахуйгаа тогтвортой, хариуцлагатай эрхлэн, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнтэй тоглогч болж, аливаа саад бэрхшээлийг давах дадлыг бий болгохоор ажиллаж байна. Бид 2015 оноос хойш Мал аж ахуй эрхлэх, ноолуур бэлтгэх, Бэлчээр ашиглах 2 зохистой дадлыг хэрэгжүүлэхээр малчны байгууллагуудад удаа дараа сургалт, ярилцлага явуулсан билээ. Тухайлбал, 2017 онд 2 удаа нийт 24 хоршооны 50 сургагч багш, 2018 онд 2 удаа 45 сургагч багш, тусгай төслийн хүрээнд Дорнод аймгийн Баян Уул, Цагаан овоо, Хэнтий аймгийн Норовлин суманд 31 сургагч багш, 140 малчин, 2019 онд 35 хоршооны 70 сургагч багш тус тус бэлтгэгдэж, хоршооны гишүүд, малчдад мэдээлэл түгээж, зохистой дадлын хөндлөнгийн үнэлгээнд бэлдсэн. Мөн 2018 онд 9 аймгийн 19 сумын Зохистой дадал хэрэгжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн 26 малчны байгууллагын 3,228 өрхийг сургалтанд хамруулжээ.
Зургийн тайлбар: 35 малчны байгууллагын байршил, байгалийн бүс бүслүүрээр
2019 оны 3, 4-р улиралд 10 аймгийн 26 сумын 35 малчны байгууллагад 2 зохистой дадлын хэрэгжилтэнд хөндлөнгийн үнэлгээ хийж, батламжлал олгоход бэлэн боллоо.