Бид 2016 болон 2017 онд Ухаалаг Малчин Хөтөч 1 ба 2 – ыг малчид, малчдын хоршоодуудад зориулан “Тогтвортой ноос, ноолуурын эсвэл” (ТННЭ)-тэй хэрхэн хамтран ажиллаж, шалгууруудыг хангахад чиглүүлсэн зааварчилгаа гарын авлагыг гаргаж байсан билээ. Бидэнтэй хамтран ажиллах малчдыг аж ахуйн 2 стандартыг мөрдөхөд дөхөм болгох үүднээс Ухаалаг Малчин Хөтөч 1 гарын авлагыг “Нутаг” академийн багш нараар боловсруулан та бүхний гар дээр цувралаар хүргэсэн байна. Ухаалаг малчин хөтөч 2 нь өмнөx гарын авлагын үргэлжлэл бөгөөд ТННЭ -ээс дэвшүүлсэн ТОГТВОРТОЙ НООС НООЛУУРЫН СТАНДАРТ-ын нэг нь болох Ямааны зохистой арчилгаа, маллагааны стандартыг мөрдөхөд чиглүүлсэн зааварчилгаа юм. Ухаалаг малчин хөтөч 2 цуврал нь 5 хэсгээс бүрдэнэ. Хөтөч гарын авлагын дэлгэрэнгүйг доор байгаа цэснээс үзнэ үү.