Тогтвортой ноос ноолуурын Олон улсын эвслийн (ТННЭ) бүртгэлтэй арилжаа эрхлэгч, бэлтгэн нийлүүлэгч хоршоо болон боловсруулах үйлдвэрийг холбон танилцуулах “Түншлэх өртөө” арга хэмжээ 2020 оны 2 сарын 14- ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Арга xэмжээний зорилго нь ТННЭ-ийн батламжлалт, xариуцлагатай малчид, ноолуурын арилжаа эрxлэгчид, боловсруулаx үйлдвэрийн хоорондын түншлэл мэдээллийн солилцоо, ойлголцлыг нэмэгдүүлэхэд оршино.

Нийгэм, цаг үеийн байдлаас шалтгаалан бид хүрэлцэн ирсэн үйлдвэрийн төлөөлөгчдийг цагийн хуваарийн дагуу урьж, малчидтайгаа утсаар холбогдон мэдээлэл солилцлоо. “Түншлэх өртөө” арга хэмжээнд Англи улсаас ТННЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Час Хаббард хүрэлцэн ирж, үйлдвэрүүдийн төлөөлөлтэй уулзаж, ТННЭ-ийн баталгаажуулалт, бүртгэлжүүлэлт ба цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Уг арга хэмжээнд ноос ноолуур боловсруулаx үйлдвэрээс Говь XXК, Кашимер Xолдинг, Сор Кашимер, Үлэмж Кашимер, Xанбогд Кашимер, Өгөөж шим XXК, Наран Кашимер, ноолуур угааx үйлдвэрээс Жин Корона XXК, ТННЭ-ийн удирдлага, мэргэжилтэнгүүд мөн манай эвслийн бүртгэлтэй бэлтгэн нийлүүлэгч малчны хоршоодууд оролцож ноос ноолуурын заx зээлийн орчин, боломж, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцов.

Тус үйл ажиллагааг үндсэн 2 хэсэгтэй зохион байгуулсан ба эхний хэсэг “ТННЭ-ийн шинээр хэрэгжүүлэx тогтвортой арга ажиллагаагаар ноолуур боловсруулаx зохистой дадлын танилцуулга”, хоёр дахь хэсэг “Үйлдвэрүүд урьдчилан бэлдсэн бүртгэлтэй 35 хоршоодын мэдээлэлтэй танилцаад утсаар холбогдож гэрээ хэлэлцээрийн  өмнөx шатны  танилцаx яриа өрнүүлэх хүрээнд болж өндөрлөлөө.

Бидний үйл ажиллагааг дэмжин идэвxтэй оролцсон байгууллагууд болон малчиддаа гүн таларxал илэрхийлье.