Тогтвортой ноос ноолуурын Олон улсын эвсэл (ТННЭ) нь малчны байгууллага, малчдыг бэлчээр нутагтаа жинхэнэ эзэн нь байж, мал аж ахуйгаа тогтвортой, хариуцлагатай эрхлэн, малын гаралтай түүхий эдийн зах зээлд үнэ цэнэтэй оролцогч болж, аливаа бэрхшээлийг давах дадлыг бий болгоход нь олон улсын зохистой дадал (стандарт)-ыг боловсруулж, түгээн дэлгэрүүлж,  хэрэгжүүлэлтийг нь дэмжин ажиллаж ирлээ.

ТННЭ нь энэхүү стандартыг хэрэгжүүлэхдээ Монголчуудын хувьд үе дамжин тулгууртай, тогтвортой оршин тогтнох байгаль орчин, эдийн засаг, нийгэм-соёлын талбарыг бүхэлд нь хамруулсан цогц ойлголт болох “Нутаг” үзэл санааг баримталж байна. Энэ нь Монгол орны газар нутгийн онцлог, онгон дагшин байдлыг алдагдуулалгүй, өвөг дээдсийн уламжлалт арга ухааныг эрдэмтдийн олон жилийн судалгаан дээр тулгуурлан, мал аж ахуй эрхлэгчдийг малаас гарах түүхий эд, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нийлүүлэх үндсэн нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн болно.

Хөдөөгийн малчид бүлэг, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр хоршин ажиллаж, аж ахуйгаа зөв хөтлөн явуулах хариуцлага чадварыг нэмэгдүүлэхэд энэхүү зохистой дадлын тогтолцоо түлхэц болно. Тогтвортой мал аж ахуйг хөтлөн авч явах чадвартай, орон нутгийнхаа хөгжлийн тулгуур болсон хариуцлагатай малчдын ирээдүй хойч үеийг бий болгоход ач тустай гэж үзэж байна.

Бид 2015 оноос эхлэн “Мал аж ахуй эрхлэх, ноолуур бэлтгэх зохистой дадал СОР1”, “Бэлчээр ашиглалтын зохистой дадал СОР2” -ыг олон улсын практик арга туршлагыг шинжлэх ухааны мэдлэгээр баяжуулан эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд, малчидтай хамтран боловсруулсан билээ.

Эдгээр хоёр зохистой дадлын тохирлын үнэлгээнд 2018 онд 17 малчны байгууллага хамрагдсанаас 16 нь, 2019 онд 15 байгууллага хоёр дахь удаагаа, 20  байгууллага анх удаагаа батламжлагдлагдлаа.