Тогтвортой ноос, ноолуурын эвсэл нь 2015 оноос эхлэн, Монгол улсад малчдын залуу халааг бэлтгэх, тэдний боловсролыг дэмжих чиглэлээр тусгай хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Эдгээрийн нэг нь Хэнтий аймгийн Боловсрол соёлын газартай хамтран хэрэгжүүлж буй “Залуу малчин” хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 6 сумын ахлах ангийн сурагчид хамрагдах бөгөөд залуу үеийн байгаль эх, малч ухаан, уламжлал, өв соёлоо хайрлан, хамгаалах, түгээн дэлгэрүүлэхийг дэмжих, ирээдүйд тогтвортой аж ахуй эрхлэхэд хэрэгцээтэй бэлчээрийн экосистемийн үйлчилгээ, өгөөжийн талаар гүнзгийрүүлсэн мэдлэг олгох зорилготой билээ.

Хэрэгжих хугацаа: 2018-2019 оны хичээлийн жилийн II, III, IV улирал
Хэрэгжих газар: Чингис хот, Мөрөн, Баянхутаг, Баян Овоо, Баянмөнх, Норовлин, Галшар сумд
Хамрах хүрээ: 7 сумын 7-9-р ангийн суралцагчид (435 сурагч)

Багшийн дэвтэр II улирал

Багшийн дэвтэр III, VI улирал