Тогтвортой ноос ноолуурын эвсэл” Олон улсын байгууллага, Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Говь ХК-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Малчны хотноос дэлхийн бренд” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажилууд:
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын “Залаа жинст торгон сүрэг” хоршоо, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын “Дэлгэрэхийн улаан ямаа” хоршоодын ямаан сүрэгт паразит өвчний халдварлалт болон эрдэс дутагдлын шинжилгээ хийх зорилгоор 2019 оны 10 сарын 30-31нд ямаан сүргээс түүврийн аргаар 200 ямаанаас баасны болон цусны сорьц авч Мал эмнэлгийн хүрээлэнгийн хачиг шавьж эгэл биетэн судлалын лабораторийн шинжилгээнд хамрууллаа.
Шинжилгээний дүнг тус лабораторийн эрдэм шинжилгээний ажилчид заавар зөвлөмжийн хамт сумдын Мал эмнэлгийн тасаг болон хоршооны малчдад хүлээлгэн өглөө.
“Малчны хотноос дэлхийн бренд” хөтөлбөрийн хүрээнд ямааны зохиомол хээлтүүлгийн ажлын явцад малыг эрүүлжүүлэх, малын хашаа, хорооны ариутгал халдваргүйтгэлд зориулж Баянхонгор аймгийн Шинэжинст сумын “Залаа жинст торгон сүрэг” хоршооны малчдын 8,000 бог, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын “Дэлгэрэхийн улаан ямаа” хоршооны малчдын 10,000 богд ноогдохоор ариутгалын бодис, тарилга, туулга тус тус олгоод байна.
Бэлчээр ашиглах зохистой дадал, Мал аж ахуй эрхлэх ноолуур бэлтгэх зохистой дадлыг хэрэгжүүлэх чиглэлээр 2019 онд 4 удаагийн сургалтанд 76 өрхийн 154 малчин хамрагдлаа.
Үүнд бог малын халдварт болон халдваргүй өвчин, паразит өвчин, малын эмийн зохистой хэрэглээ, зохиомол хээлтүүлгийн ач холбогдол, бэлчээр ашиглах зохистой дадал зэрэг сэдвүүдээр сургалтууд зохион байгуулагдлаа.