Ямаа самнах хугацаа нь бусад бүс нутгуудтай харьцуулахад түрүүлж явагддаг Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад байршилтай гишүүн малчны байгууллага, хоршоодод Тогтвортой ноос ноолуурын (ТННЭ) олон улсын эвслээс эрхлэн гаргасан "ЯМАА САМНАХ, НООЛУУР БЭЛТГЭХ" ГАРЫН АВЛАГА-ыг эхний ээлжинд шуудангаар илгээлээ.

Энэхүү гарын авлага нь 21-р зууны бизнес эрхлэгч малчин танд ноолуур самнах хувийн бэлтгэлээ сайтар хангах, зөв дадлуудыг хэвшүүлэхэд тус дэм болно гэдэгт найдаж байна.

  •  Та бүхэн энэхүү товхимлыг анхааран уншиж ноолуур бэлтгэх арга барилаа дээшлүүлэн, ахиц дэвшил гаргана гэдэгт итгэж байна.