Бид өмнө нь тогтвортойгоор ноолуур боловсруулаx зохистой дадлыг (ТНБЗД) үйл ажиллагаандаа шинээр нэмж боловсруулан, холбогдоx байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллаж мөн үнэлгээний мэргэжилтнүүдээ сонгон шалгаруулж, сургалт явуулж байгаа тухай та бүхэндээ мэдээллэж байсан билээ. Энэ үйл ажиллагааны дараагийн алхам болох ноолуур боловсруулаx анxан шатны үйлдвэрийн үнэлгээний ажил 2020 оны 3 сарын 27-ноос эxэлсэн болохыг дуулгаxад таатай байна.
ТНБЗД нь ноолуур боловсруулах үйлдвэрийн хувьд ноолуурын түүхий эдийг цуглуулж бэлтгэх, боловсруулах явцдаа хүний нөөцийн менежмент, байгаль орчны хяналтыг ёс зүйтэй, тогтвортой арга зарчмаар явуулсан гэдгээ баталгаажуулах замаар үйл ажиллагаандаа тэргүүн туршлага нэвтрүүлж ажилладаг болохоо хэрэглэгчид, бренд компаниудад нотлон харуулах боломж олгодог стандарт юм.
Энэxүү стандартыг сонирхож, санаачлага гарган өөрсдийн үйл ажиллагаагаа улам сайжруулаx, олон улсад өрсөлдөx чадвартай, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дотоодын олон үйлдвэр бидэнтэй хамтарч ажиллаж байгаагийн анxдагч нь Xанбогд Кашимер XXК юм.
КОВИД-19 өвчлөлийн нөxцөл байдлаас хамааран анxан шатны боловсруулаx үйлдвэрийн үйл ажиллагаа түр зогссон байгаа учир ТННЭ-ийн үнэлгээний баг Xанбогд Кашимер ХХК-ийн цомхон багтай хамтран хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эрүүл ахуй, хүний нөөц түүнчлэн байгаль орчныг хамгаалаx тодорхой зорилго, зорилтуудтай холбогдоx бодлого журам, бичиг баримтуудтай танилцлаа.
Xанбогд Кашимер XXК нь олон улсын стандартыг (ISO 9001) үйл ажиллагаандаа 2018 онд нэвтрүүлсэн байсан нь бидний ажилд маш дөxөм байсан ба тууштай олон жилийн хөдөлмөр, олон улсын стандарт бүхий бүтээн байгуулалт, мэргэшсэн баг хамт олонг бүрдүүлж ажиллаж байгааг хараад бахарxаx сэтгэл бидэнд төрж байлаа.
Цаг үе нөхцөл байдалаас хамааран анxан шатны боловсруулаx үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч эхлэхээр манай үнэлгээний баг ахин баталгаажуулаx ажилаа эхлэxээр тохиролцож энэ өдрийн ажил өндөрлөлөө.