Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвслээс уламжлалт мал маллах арга ухааныг орчин үеийн шинэлэг арга барилтай хослуулан хэрэглэх арга замын тухай харилцан яриагаар өгүүлэх радио цувралыг  энэ оны дөрөвдүгээр сарын сүүлээр бэлтгэн хүргэнэ.

Энэхүү зохиомж нь мал аж ахуйгаа хариуцлагатай, тогтвортойгоор эрхлэх, бэлчээрээ зүй зохистой ашиглах, түүхий эдээ чанартайгаар бэлтгэх түүний үр дүнд малчид ашиг орлогоо нэмэгдүүлэх, ажлаа хөнгөвчлөх, амьдрал ахуйгаа сайжруулахад тус нэмэр болох зорилго өвөртөлж байгаа билээ.
Радио цувралыг бүтээхэд СГЗ Б.Рагчаа, Сэтгүүлч Т.Эрдэнэцогт болон Монгол угсаатны өв соёлын “Эгэл” төслийн багийн хамт олон хамтран ажиллаж байна.

Зохиомжийн дүрүүдэд, Нударга Самдан хэмээх 70 гаруй насны өвгөн, Онгорой Зэвэг хэмээх 50 орчим насны эр, Жол Ганбаа гэгч 30 гаруй насны залуу гэсэн 3 гол дүр болон тэдний гэр бүл, эхнэр хүүхэд, малын эмч, сум орон нутгийн удирдлага, ноолуурын ченж гэх мэт туслах дүрүүд оролцоно.

Ямар сэдвүүдээр бэлтгэн хүргэх вэ?

  • Мал маллагааны зохистой орчин нөхцөл
  • Малын арчилгаа маллагаа эрүүл мэнд
  • Төл бойжуулалт
  • Ноолуур самнах цаг
  • Малын үүлдэр угсааг сайжруулах
  • Эрсдэлийг бууруулах чадавхийг бий болгох гэх мэт зохистой дадалд нийцүүлэн мал аж ахуйгаа эрхлэх,  зах зээлд зөв оролцох чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн 10 багц сэдвээр бэлтгэн хүргэнэ.