Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Залаа жинст торгон сүрэг хоршоонд 2020 оны 4-р сарын 1-ээс 3-ны өдрүүдэд ажиллаад ирлээ. Залаа жинст торгон сүрэг хоршоо нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Говь ХК “Малчны хотноос дэлхийн бренд” тусгай хөтөлбөр 2019 оноос эхлэн хэрэгжиж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2019 оны намар Залаа жинст эдрэн үүлдрийн цөм сүргийн ухнаас үр авч 400 гаруй ямаанд зохиомол хээлтүүлэг хийсэн билээ. Зохиомол хээлтүүлгийн үр дүнд, бүх хээлтэгчийн нийт 94% нь хээл авч төллөжээ.
Гарсан ишгүүд бүгд энх мэнд бойжиж байна. Хоршооны малчин Б.Рэнцэндашийнд нэгэн өглөөний ажилтай нь танилцаж, Мал аж ахуй эрхлэх, ноолуур бэлтгэх зохистой дадлын 1-р шалгуурын Тэжээл ба усан хангамж, 2-р шалгуурын Мал маллах орчин, 4-р шалгуурын Бог мал маллах, 5-р шалгуурын Төл бойжуулах зэрэг зарим заалтуудын нотолгоо болох гэрэл зургуудаар баяжууллаа.