Nicola Davis-ийн Guardian сэтгүүлийн 2020 оны 4 сарын 03-ны дугаарт хэвлүүлсэн нийтлэлийн орчуулга

Судалгаа үйлдвэрлэлийн явцын алдаануудыг онцолж, хэрэглэгчдийг дадал авираа өөрчлөхийг уриалж байна

Бангладеш дахь нэхмэлийн хаягдал өөдөснүүд.
Хаягдал өөдөснүүдийг бүтээлчээр ашиглах санаачилга нь
загварын үйлдвэрлэлийн байгаль дэлхийд үзүүлж буй хор хөнөөлийг
багасгахад туслах нэгэн арга зам болохыг судалгаа онцолжээ.
Photograph: Mohammed Anwarul Kabir Choudhury/Alamy

Загварын хэт хөөцөлдөөнөөс үүдэн хүрээлэн буй орчинд илэрч буй хортой нөлөөллийг бууруулахын тулд хувцас загварын үйлдвэрлэл үндсээрээ өөрчлөгдөх хэрэгтэй байна.
Хувцас түрээслэлт, дахин ашиглах боловсронгуй арга, бохирдлыг хянах технологи, хаягдал өөдсийг бүтээлчээр ашиглах зэрэг нь эдгээрт орно.
Nature Reviews Earth & Environment сэтгүүлд энэ салбарын хүрээлэн буй орчинд үзүүлж буй хор нөлөөллийн зардлыг шинжилж, уялдаа холбоотой олон асуудлуудаас заримыг нь хэрхэн өөрчилж болох тухай саналаа судлаачид нийтэлжээ
Зөв эсэх нь маргаантай ч, загварын салбар жилд нийт 1,5 триллион ус хэрэглэж, дэлхий нийтийн гаргаж буй нүүрс хүчлийн 10 хувийг бий болгож байна гэсэн тооцоог Хүрээлэн буй орчны өөрчлөлтийн талаархи Засгийн газруудын хэлэлцүүлгээс гаргасан. Түүнчлэн химийн хаягдалаас эхлэн микропластик хүртэл бохирдолтой холбоотой санаа зовоох зүйлс нэмэгдсээр.
Асуудлыг улам хүндрүүлж буй зүйлсийн нэг нь хямд хувцас худалдан авч дараагийн загвар гарангуут тэрийгээ өмсөхөө болих явдал буюу загварын хэт хөөцөлдөөн юм. Тухайлбал өнгөрсөн жил Missguided-н 1 фунтээр борлуулсан усны хувцас.

Судалгааг хамтран хийсэн Манчестерийн Их Сургуулийн Др Пасти Перри “Энэ бол үнэхээр дэлхий ертөнцийг хамарсан асуудал” гэжээ.
Перри болон хамтран ажиллагчид нь хувцас загварын глобалчлагдсан хэв шинжийн улмаас болж нэг ширхэг хувцас үйлдвэрлэгдэх явцдаа дэлхийг тойрон тээвэрлэгдэх болдог ба нэхмэл эдлэлийн тээвэрлэлтэд усан замаас эрчимтэй хөгжиж буй агаарын карго үйлчилгээ рүү 3%-н шилжилт хийгдэхэд л нүүрс хүчлийн хийн ялгаралт бүх нэхмэл эдлэлийг усан замаар тээвэрлэснээс даруй 100 гаруй хувиар өснө гэсэн тооцоо байдгийг дурдсан байна.
Түүнчлэн энэ салбарын үйлдвэрлэлийн усны хэрэглээ, нүүрс хүчлийн хий ялгаруулалт, сүлжмэл эдлэлийн хаягдал, химийн бодисуудын хэрэглээ зэрэг нь зөвхөн хүрээлэн буй орчинд аюул учируулаад зогсохгүй энэхүү үйлдвэрлэлд оролцогчдийн эрүүл мэндэд хортой нөлөөтэйг цохон тэмдэглэсэн байна. “Ганц жишээ татахад, Европын зөвхөн нэг нэхмэл хувцас үйлдвэрлэгч компани 1кг нэхмэлд доод тал нь 466грам химийн бодис хэрэглэдэг” гэж тэд бичжээ
Олон тооны хувцасны загвар нь АНУ болон Европод зохиогдож харин үйлдвэрлэл нь хөгжиж буй орнуудад хийгддэг. Шаардлагат мэдээлэл солилцооны сул байдлаас үүдэн материалын хаягдал нэмэгдэхийн зэрэгцээ үйлдвэрлэл явуулж буй орнуудад хаягдал бохирдолтой холбоотой хууль журам төдийлөн чанга биш байдгийг судлаачид дурджээ. Перри “Хаягдал ус нь горхи руу цутгагдаж тэр нь урссаар ундны болон загасчлал хийдэг гол мөрөнг бохирдуулж байна” хэмээсэн.


Бангладешийн Дака дахь хувцасны үйлдвэр.
Судалгаагаар онцлон тэмдэглэсэн зүйлсийн нэг нь
гадаадын загвар зохион бүтээгчдийн загвараар үйлдвэрлэл явагддаг явдал.
Photograph: NurPhoto/NurPhoto via Getty Images

Хязгаарлагдмал байгалийн нөөцөө арвилан гамнах үүднээс загварын үйлдвэрлэл өөрчлөгдөх ёстой, хүрээлэн буй орчиндоо илүү ээлтэй байхын тулд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, дахин боловсруулалтын шинэ арга замуудыг хөгжүүлэх, нефтийн үйлдвэрлэлээс гаргаж авдаг байгальд хөрвөн уусах боломжгүй полиэфирийн мяндасны хэрэглээг багасгах зэрэг арга замуудыг судалгааны тайланд санал болгосон байна.
Мөн энэ салбарын үйлдвэрлэл нь чанарлаг, эдэлгээ сайтай хувцас үйлдвэрлэхийн зэрэгцээ түрээслэх, дахин худалдаалах зэрэг шинэлэг арга зам, санаачилгууд нэвтрүүлэх хэрэгтэйг дурдсан байна

“Хэрэглэгчдийн хувьд хувцас загвар нь гоёж гангарахаасаа илүүтэй хэрэглээний утгатайг ойлгож энэ салбарын хүрээлэн буй орчинд үзүүлж буй хортой нөлөөллийг тооцон хувцас худалдан авалтандаа илүү үнэ төлөхөд бэлэн байх ёстой болно” гэдгийг ч мөн өгүүлжээ.
Энэ судалгаа загвар хөөцөлдөөнийг задлан хэлцэж буй эхний тохиол биш. Өнгөрсөн жил Хүрээлэн буй орчны Аудитын Хороон дээр парламентийн гишүүд, шинэ бүтээгдэхүүн бүрт 1 пенсийн төлбөр оногдуулж түүнийг дахин боловсруулах, цуглуулах ажиллагааны санд зориулахыг санал болгосон ч ЗГ-аас татгалзсан хариу авсан юм.

Extinction Rebellion нар 2 сард
London Fashion Week-ийн гадна эсэргүүцлээ илэрхийлсэн

“Загвар хөөцөлдөөнтэй холбоотой асуудал сөхөгдөхөд Британи өөрийн нэгэн өвөрмөц бэршээлтэй тулгардаг” гэж Ногоон Эвслийн Либби Пийк хэлсэн.
“Бид нэг хүнд оногдох хэмжээгээрээ Европын аль ч орноос илүү хувцас худалдан авдаг. Загварын талаар илүү мэдрэмжтэй гэгддэг Италиас бараг 2 дахин их” гэж тэр хэлэв.
Чанарыг болон хувцас түрээслэлтийн схемийг сайжруулахыг тэрээр онцолсон бол судалгааны тайланд хуучин хувцас худалдан авахын чухлыг дурдсан байна. Хүрээлэн буй орчинд үзүүлэх хохирлыг багасгах зорилготой үйлдвэрлэгч нарын гаргасан санаачилгууд үр өгөөж муу байгаа ба хэрэглээ улам л өссөөр.
“Загвар хөөцөлдөөний удааширал л энэ салбарын үйлдвэрлэлийн болоод эх дэлхийн цаашдын тогтвортой ирээдүй байх болно” гэж тэрээр хэлжээ.
Судалгааны тайланд мөн дурдсанчлан хувцас үйлдвэрлэхэд хэрэглэгдэж буй химийн бодисуудын хэрэглээ, ялангуяа яг ямар бодис хэрэглэж буйг нь тогтоох боломж багатай Европын биш орнуудын хувьд энэ байдал ямар байгаа талаар тун санаа зовж буйгаа Fashion Revolution хөдөлгөөний үндэслэгчдийн нэг Гарри Сомерс өгүүлэв.
Кеймбриджийн Их Сургууль дахь үйлдвэрлэлийн тогтвортой байдлын эксперт Проф Стийв Еванс уг тайлангийн дүнг хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ тэрээр үйлдвэрлэлийн хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөллийн хэдэн хувь нь яг загвар хөөцөлдөөндөө оногдож буй нь тодорхойгүй байна хэмээсэн. Гол шийдэх асуудал бол энэ салбарынхан бүхлээрээ тухайлбал үйлдвэрлэлээс эхлэн жижиглэн худалдаалалт, дахин ашиглах хэсгүүдэд байгаа бүх оролцогчид хамтран ажиллаж эхлэх ёстой гэжээ.

Еван, “Ноос ноолууран эдлэлийн үйлдвэрлэл ба хаягдалын хэмжээ бага байх ирээдүйн хувьд нэхмэл хувцасны түрээслэлт эсвэл дахин худалдаалалт хийгдсээр байвал өмсөх шинэ загварын хувцасны хомсдол бий болохгүй. Энэ байдал нь магадгүй хийц загварын хойноос хөөцөлдөгч нарын хувьд хүсэл сонирхол нь хэвээр байх бол харин эх дэлхийгээ бодох ахул загвар хөөцөлдөөний удаашрал бий болж буй хэрэг” хэмээлээ

Орчуулсан Д.Цэрэнбат