Ковид-19 вирустэй холбогдох нөхцөл байдалд үйлдвэрлэгчид, брэндүүд, жижиглэн худалдаачид маш ихээр нэрвэгдэж, бизнес эрхлэгчид хохирч байна.
КОВИД-19-ийн нөлөөлөлд хариу арга хэмжээ авах үйл ажиллагааны төлөвлөгөөг ТННЭ-ийн ТУЗ-ны дарга Час Хаббардаар ахлууласан баг боловсруулж байна. Төлөвлөгөөнд малчдад үзүүлэх нөлөөлөлд шуурхай хариу арга хэмжээ авах, сэргээн босгоход дэмжлэг үзүүлэх шинэ арга хэмжээ авах, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ рүү шилжих зэрэг зорилтуудыг тусгаcан.
Дараагийн алхмууд – Үйл ажиллагааны төлөвлөгөө – КОВИД 19
ХЯМРАЛЫН ЭСРЭГ ТННЭ-ИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ
Эмзэг бүлгийн малчин өрхүүд болон нийлүүлэлтийн сүлжээг дэмжих, ноолуурын салбарт илүү сайн ирээдүйг бий болгохын төлөө энэхүү баримт бичгийг боловсруулж, үйл ажиллагааны төрлийг тодорхойлох ажлын хэсэг байгуулагдаж байна.
Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ өргөн цар хүрээг хамрах төлөвтэй бөгөөд бид COVID-19-ийн эсрэг хариу арга хэмжээ авч буй бусад байгууллагуудтай хамтран ажиллах болно. Үр дүнтэй төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд бид НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй яриа хэлэлцээр хийлээ.
Хүртээмжтэй хариу арга хэмжээ авахын тулд КОВИД-19-ийн нөлөөлөл, нийлүүлэлтийн сүлжээнд тавигдах шаардлагыг үндэслэсэн:
- Бидний шууд хариу арга хэмжээ
- Бид сэргээн босгох ажиллагааг дэмжихэд юу хийж чадах вэ?
- Энэхүү үйл явдал нь тогтвортой ноолуурын салбарт хэрхэн өөрчлөлт авчрах вэ?
КОВИД-19-ийн нөлөөллийг үнэлэхдээ ноолуурын нийлүүлэлтийн cүлжээний эхлэл хэсэг болох малчид, мөн бренд жижиглэн худалдаа эрхлэгчдийн дунд ярилцлага, санал асуулга явуулж байна.
Төлөвлөсөн бүх үйл ажиллагаа нь дараах зорилготой:
- Малчдын амьжиргааны эрсдэлд өртөмтгий байдлыг бууруулах
- Ноолуурын салбарт тогтвортой үйлдвэрлэл явуулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд өөрчлөлтийг хийх
- Оролцогч талуудын хамтын ажиллагаагаар дамжуулан нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдалд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
Энэхүү үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад бидэнтэй нэгдэхийг уриалж байна. ТУЗ-ын дарга Чарьлз Хаббардтай [email protected] хаягаар шууд холбогдож сонирхлоо бүртгүүлнэ үү.