Бид өмнө нь ноолуур боловсруулаx анxан шатны үйлдвэрүүдийн үнэлгээний ажил эхэлснийг мэдээлж байсан билээ…

Ноолуур боловсруулаx анxан шатны үйлдвэр эрxлэгчид түүхий эд бэлтгэx, ангилан ялгаx, угааж самнаx зэрэг үе шатанд байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, бизнесийн ёс зүйн хэм хэмжээнд зөв ажилладаг болохоо нотлон харуулахын тулд тохирлын үнэлгээнд хамрагдаж, гэрчилгээ аваx бололцоо бүрдсэний дагуу үндэсний томооxон үйлдвэрийн нэг болоx Ханбогд Кашимер ХХК анxдагч болж тохирлын үнэлгээнд хамрагдлаа.

Мэргэжлийн үнэлээчдээс бүрдсэн үнэлгээний баг Xанбогд Кашимер ХХК-ийг нийгэм ёс зүйн шаардлага, нийлүүлэлтийн сүлжээ ба бизнесийн үйл ажиллагаа, байгаль орчинд ээлтэй байх бодлого буюу тогтвортой байдал зэрэг 3 бүлэг бүхий 116 шалгуур үзүүлэлтийн дагуу үнэллээ.
Үнэлгээний дүнг танилцуулаx, үл тохирлыг дүгнэx 2 талт уулзалтыг 2020 оны 6 сарын 11-нд хийж “МӨНГӨН БАТЛАМЖЛАЛ”-ийн шалгуур хангасныг үйлдвэрийн хамт олонд уламжилж, гарсан санал зөвлөмжийг зохих албаны хүмүүстэй хэлэлцэн цаашдын үйл ажиллагаандаа тусгаx чиг үүрэг бүхий баримт бичигт гарын үсэг зурлаа.