2020 оны 6 дугаар сарын 27-с эхлэн “Зөв зохистой дадлыг хэрэгжүүлэгч-Хариуцлагатай малчид” радио жүжгийг Монголын үндэсний олон нийтийн радиогоор нэвтрүүлнэ.

Энэхүү цуврал радио жүжигт хөрш зэргэлдээ орших хэсэг бүлэг малчид, аж ахуйгаа эрхлэн явуулахад олон төрлийн нөхцөл байдалтай тулгарч түүнийгээ туршлагатай малчдаасаа зөвлөгөө авч, шинэ арга барилыг эрэлхийлж, сурсан мэдсэнээ бие биетэйгээ харилцан солилцож, орчин үеийн зах зээлд нийцсэн зөв дадал, арга барилаар МАА-гаа эрхлэн явуулж байгаа тухай харуулсан 10 цувралаас бүрдэнэ.

Уг радио жүжгээр дамжуулан малын гаралтай түүхий эдээ олон улсын зах зээлд нийцүүлж бэлтгэх мэдлэг ойлголт, мал маллагаа, бэлчээр ашиглалтын зөв дадал хэвшил болон тогтвортойгоор мал аж ахуйгаа эрхлэн явуулах мэдлэг чадвараа нэмэгдүүлэх боломжтой юм.

Нэвтрүүлгийн нэр: “Зөв зохистой дадлыг хэрэгжүүлэгч – Хариуцлагатай малчид”

Нэвтрүүлэх өдөр, цаг: 6 дугаар сарын 29-нөөс эхлэн 7 хоног бүрийн  Даваа, Мягмар гарагт Өглөөний 8:45мин ( Үдээс хойш 17:45 минутаас давтагдана)

Нэвтрүүлэх суваг: Монголын радио ФМ-106 болон Mnb.mn сайтаар шууд дамжуулан хүргэнэ.