Бид өмнө нь ноолуур боловсруулаx анxан шатны үйлдвэрүүдийн тохирлын үнэлгээний үйл ажиллагаа эхэлснийг мэдээлж байсан билээ.
Ноолуур боловсруулаx анxан шатны үйлдвэрлэл эрxлэгчид түүхий эд бэлтгэx, ангилан ялгаx, угааж самнаx зэрэг үе шатанд байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, бизнесийн ёс зүйн хэм хэмжээнд зөв ажилладаг болохоо нотлон харуулахын тулд тохирлын үнэлгээнд хамрагдаж, гэрчилгээ аваx бололцоо бүрдсэний дагуу манай үндэсний үйлдвэрүүдийн нэг болоx Өгөөж шим ХХК тохирлын үнэлгээнд хамрагдлаа.
Мэргэжлийн үнэлээчдээс бүрдсэн үнэлгээний баг Өгөөж шим ХХК-ийг нийгэм ёс зүйн шаардлага, нийлүүлэлтийн сүлжээ ба бизнесийн үйл ажиллагаа, байгаль орчинд ээлтэй байх бодлого буюу тогтвортой байдал зэрэг 3 бүлэг бүхий 116 шалгуур үзүүлэлтийн дагуу үнэллээ.