Ханбогд Кашимер ХХК-д “МӨНГӨН БАТЛАМЖЛАЛ” гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
2020 оны 7 сарын 23-нд ТННЭ-ийн удирдлагууд Ханбогд Кашимер ХХК-д зочлон, “ТОГТВОРТОЙ АРГА АРГАЧЛАЛААР ЦЭВЭР НООЛУУР БОЛОВСРУУЛАХ ЗОХИСТОЙ ДАДАЛ” C003-ийн стандартын БАТЛАМЖЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ-г гардуулж, ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа.
Уг уулзалтаар Ханбогд Кашимер ХХК-ийн удирдлаг ын зүгээс C003-ийн тохирлын үнэлгээний тайланд тусгагдсан мэргэжилтнүүдийн зөвлөмжийн дагуу хийж гүйцэтгэж буй ажлуудын талаар, мөн “Ул мөрийг мөшгөх тогтолцоо” загвар төслийн хүрээнд ТННЭ-ийн бүртгэлтэй малчдын хоршоодоос худалдан авсан нийт ноолуурын мөшгөх процесс хэдэн хувьтай, ямар шатанд явагдаж байгааг тус тус танилцуулсан юм.