Ноолуур гэдэг түүхий эд нь Төв Азийн өргөн уудам бэлчээр нутгаас гаралтай малын түүхий эд юм. Монгол болон БНХАУ нь дэлхийн ноолуурын нийлүүлэлтийн 85 хувийг хангадаг гол нийлүүлэгчид бол харин, үлдсэн хувийг Иран, Афганистан, Казахстан, Киргизстан, Пакистан, Энэтхэг, Турк улсууд нийлүүлдэг. Ноолуурын дулаан, зөөлөн, бат бөх, бусад үслэг түүхий эдээс ховор олдоцтой байдаг шинж нь түүнийг загварын ертөнцөд өндөр зэрэглэлийн, тансаг хэрэглээний бүтээгдэхүүн байх шинжийг нь бий болгожээ. Хамгийн сайн чанарын ноолууран хувцас Шотланд улс болон  Итали улсаас гаралтай.

Та бүхэнд дэлхийн шилдэг ноолуурын брендийг танилцуулж байна.

# Loro Piana бренд

Италийн Loro Piana бренд нь LVMH  Группийн эзэмшилд байдаг бөгөөд ноос, ноолуурын түүхий эд бэлтгэх, үйлдвэрлэх, худалдах ёс зүйгээ хэзээ ч алдалгүй ирсэн, байгаль орчинд ээлтэй тогтвортой үйл ажиллагаа явуулдаг компаниудын нэг юм.

Дэлхийд хамгийн дээд зэрэглэлийн ноолууран загваруудаараа гайхагддаг Loro Piana нь ноолуурын түүхий эдээ 1980 оноос хойш өдгөө 40 орчим жилийн хугацаанд Монгол болон Өвөр Монголооc нийлүүлж байгаа билээ.

# Sofia cashmere

Sofiacashmere нь ноолуурын салбарт 60 гаруй жил ажилласан гэр бүлийн бизнесээс гаралтай. Нөмрөг, малгай, аяллын багц нь дэлхийн хамгийн онцгой ноолууран утсаар үйлдвэрлэгддэг бөгөөд зөөлөн, тав тухтай мэдрэмжийг бий болгохын тулд чамин хийцтэй байдаг.

# Autmun cashmere 

Autumn Cashmere нь шинэ, орчин үеийн, дэвшилтэт нэхмэл эдлэлийн фирм бөгөөд тэдний ноолуур, ноосон цамц, аксессуар нь аз жаргалтай, тав тухтай амьдралын хэв маягийг илэрхийлдэг.  1995 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд дэлхийн хамгийн сайн нэхмэл брэндүүдийн нэг болж чадсан.

# Ballantyne

Тансаг цамцтай гэдгээрээ танигдсан Ballantyne Cashmere нь 1921 онд Шотландын  Иннерлейтен хотод байгуулагдсан. Ээрэх аргуудыг тасралтгүй судалж, шинэлэг зүйл хийсэн тул Ballantyne нь тансаг нэхмэл эдлэлийг бий болгоход дэлхийд томоохон алхам хийж чадсан.

# Johnstons of Elgin

Тус бренд нь 200 жилийн уламжлал, нэхмэл үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд  Хятад, Монгол улсын ноолуур, Австралийн хонины ноосыг ашигладаг. Англид Эдинбург, Элжин, Хавик, Лондон, Сент Эндрюс төдийгүй Америкийн Нантакет хотод тус тус салбар дэлгүүрүүдтэй.

 

Нүүр зургийг: https://www.facebook.com/JohnstonsofElgin