Ажлын хэсэг МОНИТАЛ КАШИМЕР ХХК-ны хүсэлтийн дагуу нийгэм ёс зүйн шаардлага, нийлүүлэлтийн сүлжээ ба бизнесийн үйл ажиллагаа, байгаль орчинд ээлтэй байх бодлого зэрэг “Тогтвортойгоор ноолуур боловсруулах зохистой дадал”-ын 3 бүлэг 116 шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийж дүгнэлээ.
Тохирлын үнэлгээг тус компанийн удирдлага, инженер техникийн ажилтнуудыг байлцуулан чанар шалгах тогтолцоо, усны хэмнэлттэй зохистой хэрэглээ, хог хаягдлын зохистой менежмент, хүний нөөцийн чиглэлээр хийсэн ажил зэргийг бодитоор баримтжуулан, үнэлгээг ил тод танилцуулан дүгнэлээ.