Монитал Кашемир ХХК нь “Тогтвортой арга аргачлалаар цэвэр ноолуур боловсруулах зохистой дадал” C003 стандартын тохирлын үнэлгээнд хамрагдаж “ХҮРЭЛ БАТЛАМЖЛАЛ”-ын болзлыг хангалаа.
Монитал Кашемир ХХК нь тохирлын үнэлгээнд гурван сарын хугацаанд амжилттай хамрагдсан бөгөөд 2020 оны 8 сарын 17-нд тохирлын дүн гарч, үнэлгээний мэргэжилтнүүдийн зөвлөмж бүхий тайланг хүргүүлж, цаашид бизнесийн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх ажлуудын талаарх хэлэлцүүлэг бүхий хоёр талт уулзалт зохион байгуулагдсан билээ.
“Анхан шатны боловсруулах үйлдвэрүүдэд батламжлал олгох үйл явц” нь 8 үе шаттай үргэлжилдэг бөгөөд сүүлийн үе шат болох “ТННЭ-ийн Англи дахь төвөөс батламжлалын гэрчилгээ олгох” ёслолын үйл ажиллагааг 2020 оны 8 сарын 28-нд Монитал Кашемир ХХК-ийн байранд зохион байгуулж, дараах ажлуудтай танилцав.
- Үнэлгээний мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөмжийн дагуу хийж гүйцэтгэж буй ажлуудад:
- Үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой хугацаа нь дууссан гэрчилгээнүүдийг сунгасан.
- Үйлдвэрийн дотоод орчны үнэлгээг НМХГ-аар хийлгэхээр судалж, үнийн мэдээллийг авч компанийн удирдлагуудад танилцуулсан.
- Ажлын байрны тодорхойлолтуудыг шинэчлэн боловсруулсан.
- Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэхээр БОЯ-нд хүсэлт өгсөн.
- Түүхий эд бэлтгэл, чанарын тогтолцоо, нийлүүлэлтийн сүлжээ зэрэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой журмуудыг нарийвчлан боловсруулах ажлыг эхлүүлсэн.
- “Ул мөрийг мөшгөх тогтолцоо” загвар төслийн хүрээнд ТННЭ-ийн баталгаажсан хоршоодоос худалдан авсан ноолуурын мөшгөх тогтолцооны үе шат:
- Мөшгөх тогтолцооны хүрээнд Монитал Кашемир ХХК нь ТННЭ-ийн баталгаажилттай 5 хоршоодоос нийт 13 тонн ноолуур худалдан авсан бөгөөд үүнээс цагаан, цайвар ноолуур Итали улс уруу амжилттай экспортлогдсон. Тун удахгүй 4-р өнгө экспортлогдохоор бэлэн болоод байна.
- ТННЭ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Др Б.Батхишиг эвслийн зүгээс баримталж буй бодлогыг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Үнэлгээний мэргэжилтнүүдийн өгсөн санал зөвлөмжийг үйлдвэрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, хэрэгжилтдээ анхаарч, хичээл зүтгэлтэй ажиллаж буй “Монитал Кашемир” ХХК-ний удирдлага болоод нийт ажилчдад талархал илэрхийлье.
Энэхүү мэдээллийг дараах холбоосуудаар хуваалцана уу.