Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвсэл нь 2019 онд ноолуурын анхан шатны боловсруулах үйлдвэрлэлийн (ангилан ялгах, угаах, самнах) шатанд зохистой дадлын стандартыг боловсруулсан.
Тогтвортой арга аргачлалаар цэвэр ноолуур боловсруулах зохистой дадал-C003 стандартын шаардлага нь Ноолуур боловсруулах анхан шатны үйлдвэрүүдэд эрүүл, аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлэх, бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээн дэх тогтвортой байдлыг хангах, байгаль орчинд ээлтэйгээр үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн.
2020 оны 1-р сараас эхлэн бид Монгол улсад хэд хэдэн анхан шатны боловсруулах үйлдвэрүүдтэй хамтран энэхүү зохистой дадлыг туршилтаар хэрэгжүүлж байна. Энэ 2020 оны сүүлээр албан ёсны нээлтээ хийх бэлтгэл ажлыг хангахын тулд одоогийн туршилтын явцад цуглуулсан санал, нотлох баримтыг судалж байна.
Бүх оролцогч талуудын төлөөллийг хамруулж, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг бодитой, үр ашигтай хэрэгсэл болгох нь бидний тэргүүлэх зорилт юм.

Өнгөрсөн 7 хоногт Их Британид олон улсын оролцогч талууд онлайн орчинд хэлэлцүүлэг өрнүүлсэн бол 2020.09.09-нд Монгол дахь олон нийтийн хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.
Уулзалтанд Төрийн болон Олон улсын байгууллага UNDP in Mongolia-НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Тогтвортой ноолуурын платформ, Банкны төлөөлөл ХААН Банк, Дэлхийн банк-Экспортыг дэмжих төсөл, Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, ШУА-ийн Хими, Химийн технологийн хүрээлэн, ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Их, дээд сургуулийн төлөөлөл, ШУТИС Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль, Мэргэжлийн байгууллагууд, Боловсруулах үйлдвэрийн төлөөлөл Сор Кашемир ХХК, Үлэмж Кашимер ХХК, Ханбогд Кашимер ХХК, Монитал Кашимер ХХК, Өгөөж шим ХХК уулзаж өөрсдийн санал бодол, тулгараад буй бэрхшээл шийдлүүдийн талаар танилцууллаа.
