ТННЭ олон улсын байгууллагын Монгол дахь салбар нь энэ оны 3-р сараас эхлэн ХНХЯ-ны дэргэдэх Мэргэжлийн боловсрол, сургалт, үнэлгээ, аргазүйн төвийн арга зүйч багш нартай хамтран “Малчин” ажил мэргэжлийн стандартыг боловсруулсан бөгөөд Зуунмод, Эрдэнэ сумын МСҮТ-ийн багш нар болон малчид оролцож, малчин хүний жилийн турш өглөө сэрэхээс эхлээд орой унтах хүртэл гүйцэтгэдэг ажлыг тодорхойлж өгсөн билээ.
Малчин мэргэжлийн чадамжид суурилсан сургалтын агуулга арга зүйн инновацид суурилсан цогц баримт бичгийг Олон улсын мэргэжлийн боловсрол олгодог ижил төстэй байгууллагуудын шаардлага, загваруудад харьцуулалт хийн боловсруулсан ба дараах баримт бичгүүд багтана. Үүнд:
- Малчин мэргэжлийн Ажил мэргэжлийн лавлах:
Монголын ажил олгогч Эздийн нэгдсэн холбооны Ажил мэргэжлийн стандарт боловсруулах төв боловсруулж МАА-н салбарын эрдэмтэн, судлаач, ХАА-н мэргэжилтнүүдээр хэлэлцүүлж сайшаагдав. Одоогоор Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын дээд байгууллага болох МБСҮЗ-өөр баталгаажуулахад бэлэн болсон.
- Стандарт шинжилгээ:
Ажил мэргэжлийн DACUM шинжилгээн дээр тулгуурлан малчин мэргэжлийн сургалтын хөтөлбөр ба үнэлгээний үндсэн нөхцөлүүдийг SCID арга зүйгээр боловсруулав.
- Чадамжийн стандарт ба сургалт үнэлгээний удирдамж:
Мэргэжлийн боловсролын сургалтын стандарт болон чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн давхцлыг арилгах зорилгоор туршилтын журмаар шинэчилсэн загварыг эрэлхийлэхийг зорьсон юм. Үүний тулд Олон улсын шаардлага, загваруудад харьцуулалт хийн 10 үүрэг тус бүрээр Чадамжийн стандарт ба сургалт, үнэлгээний удирдамж боловсруулав.