Хатант Интернэшнл ХХК нь “Тогтвортой арга аргачлалаар цэвэр ноолуур боловсруулах зохистой дадал” C003 стандартын тохирлын үнэлгээнд хамрагдаж “ХҮРЭЛ БАТЛАМЖЛАЛ”-ын болзлыг хангаж, 2020 оны 9 сарын 28-нд гэрчилгээгээ гардаж авлаа.

Хатант Интернэшнл ХХК-ны давуу талуудаас дурдвал,

  • Хатант  Интернэшнл ХХК нь 1997 оноос ноолуур бэлтгэлийн чиглэлээр Говь ХК-тай хамтран ажиллаж эхэлсэн ба 2015 оноос анхан шатны үйлдвэр байгуулан, 100 гаруй ажлын байр бий болгож, түүхий эд бэлтгэлээс нэмүү өртөг шингээсэн гүн боловсруулалтын үйлдвэрлэл болтлоо өргөжихөөр 2026 он хүртэл хэрэгжүүлэх төслийн эхний 1-р шатаа дуусгаад байгаа билээ.
  • Угаах цехэд хэрэглэгдсэн бохир усаа цэвэршүүлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулан төв цэвэрлэх байгууламжтай гэрээтэйгээр бохир усаа нийлүүлдэг дотоодын хөрөнгө оруулалттай боловсруулах үйлдвэр юм.
  • Тус үйлдвэр нь Хүний нөөцийн асуудал хариуцсан менежертэй, мөн ХАБЭА хариуцсан ажилтантай, үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагад бичиг баримтын бүрдэл, хөтлөлт хангалттай төвшинд хийж, зохих бичиг баримтуудыг тогтмол архивлаж зохих ёсны дагуу хадгалдаг.
  • Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдын нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдэж байна. Тухайлбал 80 ажилчдын байрыг үйлдвэрийн дэргэд байгуулан, амралтын бүхий л орчныг бүрдүүлэн өгсөн нь ажилчид тогтвор суурьшилтай ажиллах үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн.

Цаашид Хатант Интернэшнл ХХК нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйл ажиллагааг дэмжиж, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх чиглэлд санал санаачилга гарган ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаа нь сайшаалтай байна. Мөн 2021 оны “Ул мөрийг мөшгөх тогтолцоо” төсөлд хамтран ажиллахад дэмжлэг үзүүлж, стратегийн ач холбогдол бүхий түүхий эд бэлтгэлийн бүлэг нөхөрлөл, хоршоодыг ТННЭ-ийн баталгаажуулалтад хамруулахаар ажиллаж байгаа билээ.

Үнэлгээний мэргэжилтнүүдийн өгсөн санал, зөвлөмжийг үйлдвэрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, хэрэгжилтдээ анхаарч, хичээл зүтгэлтэй ажиллаж буй Хатант Интернэшнл ХХК-ны удирдлага болоод нийт ажилчдад талархал илэрхийлье.