The SFA Cashmere Standard – 2015 онд бид ноолуурын тогтвортой үйлдвэрлэлийн анхны цогц стандартыг дэлхийн түвшинд боловсруулан хөгжүүлсэн.
The SFA Cashmere Standard-ын гол цөм болох зохистой дадал нь бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгчдэд зориулагдсан бөгөөд ТННЭ-ээр баталгаажихын тулд эдгээр шилдэг туршлагыг дагаж мөрдөх шаардлагатай юм. Сургалт, мэргэжлийн зөвлөгөө өгөх замаар үйлдвэрлэгчдэд зохистой дадлын шаардлагыг дагаж мөрдөхөд нь бид туслалцаа үзүүлж, хөндлөнгийн бие даасан тохирлын үнэлгээгээр баталгаажуулалт явуулдаг.
“The SFA Cashmere Standard” нь зохих олон улсын хэмжээний судалгаа шинжилгээний үр дүн болон олон талт хэлэлцүүлгийн үндсэн дээр боловсруулан хөгжүүлсэн бөгөөд малчид, эрдэм шинжилгээ, төрийн болон гадаад дотоодын мэргэжлийн олон байгууллагуудын оролцоотой хийгдсэн. ISEAL-ын дэлхий дахинд тогтвортой үйлдвэрлэлийн шилдэг стандартыг тогтоох журмын дагуу тогтмол хяналт үнэлгээ, дүн дүгнэлт хийх замаар энэхүү зохистой дадлын тогтолцоогоо засан сайжруулан хөгжүүлж ирсэн.
Манай стандартыг бэлчээр ба газрын зохистой менежмент, байгаль, мал амьтанд ээлтэй ноолуурын өртөг ба нийлүүлэлтийг сүлжээг хөгжүүлэх зорилго бүхий байгууллага, хөтөлбөр, түншлэгч талууд хэрэглэх боломжтой.
ТННЭ нь одоогийн байдлаар “Мал амьтны тавлаг байдлыг хамгаалах олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”-тэй (ICCAW) хамтран Өвөр Монголд зориулсан мал маллагааны зохистой дадлын төслийн саналын цахим хэлэлцүүлгийг өрнүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ дарж үзнэ үү.