ШИНЭ ЗУУН ГАРСНААР  хэрэглэгчид аливаа бүтээгдэхүүн худалдан авахдаа түүний гарал үүслийг чухалчлах болсон төдийгүй амьтан, ургамал ба нийгэм хүний эрүүл мэндэд ээлтэй түүхий эдийг хариуцлагатай бэлтгэн нийлүүлж буйд анхаарал хандуулах болсон.  Ямаа самнах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах зэрэг бүх үйл явцад чанар, стандартыг чандлан баримтлах явдал нь малчны хотноос эхлээд хоршоо, үйлдвэрүүд, арилжаа эрхлэгчдийн хамтын үүрэг хариуцлага билээ.

Ямааны ноолуур самнах нь малчдын хийж заншсан ажил хэдий ч бид малын гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн болох ноолуурыг худалдаанд зохистой бэлтгэж ноолуурын үнэлэмж, чанарыг дээшлүүлэх, орлогоо нэмэгдүүлэхэд нь тус нэмэр болох үүднээс түүхий эд бэлтгэл ба боловсруулах үйлдвэрийн зүгээс тавигддаг шаардлагад тулгуурлан зөв дадлуудыг хэвшүүлэх зорилгоор энэхүү гарын авлагыг эмхтгэн толилуулж байна.

Эрхлэн гаргагч: Тогтвортой ноос ноолуурын эвсэл ОУБ

Ивээн тэтгэсэн байгууллага: J.CREW, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монголын Тогтвортой Ноолуурын Платформ

Эмхтгэж, хянан тохиолдуулсан: Доктор Б.Нарантуяа, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Доктор Д.Батбаяр, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Редакцийн зөвлөл: Доктор Б. Батхишиг,  Доктор Ц. Алтанзул,  Доктор Б. Цацралт, Доктор Г. Сувдаа, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, МУ-ын зөвлөх мал зүйч Д. Жанцанхорол, МУ-ын зөвлөх инженер С. Наранцэцэг

Техник редактор: Б. Баянжаргал, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Гарын авлага нь ямаа самнах бэлтгэл ажлаас эхлэн ноолуурыг чанартай бэлтгэж нийлүүлэх хүртэлх шаардлагатай арга ажиллагаа, хэвшүүлэх зөв зохистой дадлын тухай үндсэн 7 бүлэг сэдвийг багтаасан.

Мал аж ахуй ба хөнгөн үйлдвэрийн салбарын бодлогын баримт бичиг, дүрэм журам, эрдэм шинжилгээний бүтээл, сайн малчдын тэргүүн туршлага мөн Монгол улсад мөрдөгдөж буй хууль, журам, стандарт зэрэг техникийн болон судалгааны зохих баримт бичгүүдээс түүвэрлэн эмхтгэлээ.