Байгаль орчинд ээлтэй, экспортын баримжаатай, олон улсын стандартад нийцсэн ноолуурын түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийг чадваржуулах сургалт амжилттай явагдаж байна.

2020.10.19-20нд зохион байгуулж буй энэхүү Малчдын байгууллагын бизнес хөгжлийн сургалтыг Тогтвортой ноос ноолуурын эвсэл, Экспортыг дэмжих төсөл, UNIDO-ийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хамтран ноолуур бэлтгэн нийлүүлэгч малчдын байгууллага, хоршооны менежментийн чадамжийг нэмэгдүүлэх, түүхий эдийн худалдаа, бэлтгэлийг сайжруулах, олон улсын шаардлагад нийцсэн ноолуур бэлтгэл, ноолуурын нийлүүлэлтийг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулж байна.
Сургалтанд Тогтвортой ноос ноолуурын эвслийн гишүүн 12 аймаг, 40 сумын бэлтгэн нийлүүлэгч 50 малчны байгууллага, хоршоодын төлөөлөл оролцож байна.