Байгаль орчинд ээлтэй, экспортын баримжаатай, олон улсын стандартад нийцсэн ноолуурын түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийг чадваржуулах сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
2020.10.19-20-нд зохион байгуулагдсан энэхүү Малчдын байгууллагын бизнес хөгжлийн сургалтыг Тогтвортой ноос ноолуурын эвсэл, Экспортыг дэмжих төсөл, UNIDO-ийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хамтран ноолуур бэлтгэн нийлүүлэгч малчдын байгууллага, хоршооны менежментийн чадамжийг нэмэгдүүлэх, түүхий эдийн худалдаа, бэлтгэлийг сайжруулах, олон улсын шаардлагад нийцсэн ноолуур бэлтгэл, ноолуурын нийлүүлэлтийг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулагдсан.
Сургалтанд Тогтвортой ноос ноолуурын эвслийн гишүүн 12 аймаг, 40 сумын бэлтгэн нийлүүлэгч 50 малчны байгууллага, хоршоодын төлөөлөл оролцлоо.

Энэхүү сургалтын үеэр оролцогсод дараах чадварыг эзэмшлээ. Үүнд:
-
-
- ~ Бэлтгэн нийлүүлэгч малчны байгууллагуудын ил тод байдал, нийгмийн хариуцлагатай МАА-н үйлдвэрлэл, түүхий эд бэлтгэх, хэмжээ ба чанарыг баталгаажуулах хэрэгцээ, шаардлагын зарчимд суралцсан
- ~ Зорилтод зах зээлд МАА-н түүхий эдийн худалдаа бэлтгэлийн ажлыг стандартын дагуу явуулахад хоршоодын гишүүдийн идэвхитэй оролцоог хангах туршлага суралцсан
- ~ Технологийн дэвшил, инновацийг нэвтрүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх мэдэгдэхүүн авсан
- ~ Ноолуур ангилан ялгаж малчдаас хүлээн авах, хадгалах явц ба анхаарах чанарын үзүүлэлтүүдийг мэдэж, аргазүйд суралцсан
- ~ ТННЭ-ийн гарал үүслийг бүртгэх тогтолцоог хэрэгжүүлэх зааварчилгааг авсан (Хаяг, шошго, баглаа, гүйлгээний баримт, борлуулалтын гэрчилгээг бөглөх)
- ~ Үндэсний болон ОУ-ын үнэлгээ баталгажуулалтын сайн туршлагаас судлах байгууллагатай хамтрах гарц үүдийг нээх туршлага солилцсон
- ~ Ул мөрийг мөшгих тогтолцоо-2020” загвар төсөлд хамрагдсан үндэсний боловсруулах үйлдвэрийн төлөөллүүдтэй хийж хамтын ажиллагааны зарчимд харилцах ойлголцол үүсгэсэн
- ~ Санхүүжилтийн эх үүсвэр татах, төсөл хөтөлбөр, орон нутгийн төрийн байгууллагуудтай хамтарч ажиллах чадамжинд суралцсан
- ~ Хамтын ажиллагаа түүний ач холбогдол, бизнесийн зарчим ёсзүйн хэм хэмжээнд суралцсан
- ~ Санхүүгийн боловсрол, суурь ухагдахууныг авсан
- ~ Хоршооны орлого, зарлагыг тооцох, бүртгэх, түүнийг хуваарилах чадвар эзэмшсэн
- ~ Хоршоодын гишүүдийн хөдөлмөр оролцоо, үйлчилгээ, хувь хөрөнгийг үнэлэх хэлбэрийг тодорхойлж, суралцсан
- ~ Чанарын үзүүлэлтийн гүйцэтгэлд тулгуурласан эдийн засгийн урамшуулал, ялгавартай үнийн тогтолцоо, гарч болзошгүй хүндрэл эрсдлийг шийдвэрлэх аргазүйд суралцсан
- ~ Хоршооны худалдаа бэлтгэлийн гэрээ хийх, гэрээгээ дүгнэх нөхцлийг зөвшилцөх аргазүйд суралцсан
- ~ Онлайн сургалтын үр дүнг баталгаажуулах, бататгах мэдлэг мэдээлэл авсан
- ~ Онлайнаар өөрийн үнэлгээг хэрхэн хийх талаар зөвлөгөө сургалт авч, онлайнаар үнэлгээний асуулгаа бөглөж сурлаа.
-
