2020 оны 10 сарын 19,20-ны өдөр Малчдын байгууллагын бизнес хөгжлийн сургалтын үеэр Тогтвортой ноос ноолуурын эвсэл болон Мандах их сургуулийн хоорондын хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Энэхүү гэрээнд хоёр байгууллагын хамтын ажиллагаанд түшиглэн ноос ноолуур бэлтгэн нийлүүлэгч малчдын байгууллага /хоршоод/-ын засаглалыг бэхжүүлж, чадавхийг дээшлүүлэх, харилцан биенээ дэмжиж ажиллахыг гол зорилго болгосон юм.

Хоёр талаас хоршоодын түүхий эд худалдаа бэлтгэлийг явуулах чанарын тогтолцоог нэвтрүүлэх, хоршоодын удирдлага, гишүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх болон хоршоодын бүртгэл тооцоог сайжруулахад чиглэгдсэн сургалт зохион байгуулах, сургалтанд хамрагдсан оролцогчдын мэдлэг чадварыг үнэлэн, батламж олгох, хамтарсан хурал семинар зохион байгуулан, туршлагаа хуваалцах, судалгаа, шинжилгээний ажил хамтран явуулах, бэлтгэн нийлүүлэгч малчдад зориулсан сургалт семинар, уулзалт зохион байгуулах, хоршоодын онцлогт тохирсон бусад олон талт үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжүүлэх зэрэг олон талт ажлуудыг өрнүүлэх юм.
