Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвсэл нь Европын Сэргээн босголт Хөгжлийн банк (EBRD), Говь ХК-ны санхүүжилтээр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Залаа жинст торгон сүрэг хоршоо, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Дэлгэрэхийн улаан ямаа хоршоодтой хамтран “Малчны хотноос дэлхийн бренд” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ямааны ноолуурын чанарыг сайжруулах, үүлдэр, омгоор батлагдсан ямааны үүлдэр угсааг хадгалах, цөм сүрэг өсгөн үржүүлэх ажлын хүрээнд Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд ямааны зохиомол хээлтүүлгийн ажлыг 2 дахь жилдээ эхлүүлээд байна.