ТННЭ-ээс батламжлал авсан үйлдвэрүүдийн хүний нөөцийн менежерийн ур чадварыг сайжруулах сургалт 10-р сарын 27-оос 29-ний хооронд зохион байгуулагдаж байна.
Энэхүү сургалтын зорилго нь Тогтвортой ноос ноолуурын эвсэл ОУБ-ын С003 буюу “Тогтвортой арга аргачлалаар цэвэр ноолуур боловсруулах зохистой дадал”-ын тохирлын үнэлгээнд хамрагдаж, батламжлал авсан үйлдвэрүүдэд тулгамдаж буй хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх, бодлогын баримт бичгийг боловсруулах, тухайн үйлдвэрийн хүний нөөцийн менежерийг мэргэшүүлэх, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд оршино.
Оролцогч үндэсний үйлдвэрүүд: Ханбогд кашемир ХХК, Өгөөж шим ХХК, Монитал Кашемир ХХК, Сор кашемир ХХК, Хатант кашемир ХХК

Уг сургалтын хөтөлбөрт:
- Байгууллагын хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлт
- Хүний нөөцийн сонгон шалгаруулалт
- Сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчийн хувийн хэргийг үүсгэх
- Шинэ ажилтныг дасан зохицуулах, нутагшуулах хөтөлбөр
- Цалин урамшууллын систем, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
- Байгууллагын сургалт хөгжил
- Ажилтны карьер төлөвлөлт
- Байгууллагын мотивац
Идэвх, зүтгэлтэй хамтран ажиллаж буй үндэсний үйлдвэрүүддээ талархал илэрхийлье.