Тогтвортой ноос ноолуурын эвсэл нь 2019 онд ноолуурын анхан шатны боловсруулах үйлдвэрлэлийн (ангилан ялгах, угаах, самнах) шатанд зохистой дадлын стандартыг боловсруулсан.

“C003-Тогтвортой арга аргачлалаар цэвэр ноолуур боловсруулах зохистой дадал” нь  ноолуурын анхан шатны боловсруулах үйлдвэрлэлийн түвшинд нийлүүлэлтийн сүлжээ ба бизнесийн үйл ажиллагаа, байгаль орчинд ээлтэй байх бодлого, нийгэм ёс зүйн шаардлага зэрэг 3 бүлэг 116 шалгуур үзүүлэлт бүхий үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэхэд чиглэсэн баталгаажуулах тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болно.

Монголын үйлдвэрүүд энэхүү зохистой дадлуудыг нэвтрүүлж баталгаажуулалтанд хамрагдсанаар үндэсний төдийгүй дэлхийн бренд компаниудын тавигдах шаардлагыг хангаж, тогтвортой арга  ажиллагаагаар сайн ноолуур боловсруулах чадвараа олон улсын жишиг стандартын хүрээнд богино хугацаанд хөгжүүлэх боломжтой.

Говь ХК нь Тогтвортой арга аргачлалаар цэвэр ноолуур боловсруулах зохистой дадлыг нэвтрүүлэх, баталгаажуулалтанд хамрагдах хүсэлтээ илэрхийлсний дагуу ТННЭ-ийн ажлын хэсэг 2020 оны 12 дугаар сарын 17-18ны хооронд тохирлын үнэлгээ хийж байна.

Тохирлын үнэлгээг Говь ХК-ний удирдлагууд,  захиргаа хүний нөөцийн газар, анхан шатны үйлдвэрийн удирдлага, хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын ажилтнуудыг оролцуулан ТННЭ-ийн тохирлын үнэлгээний мэргэжлийн баг чанар шалгах тогтолцоо, түүхий ноолуур ангилах, түүхий ноолуур угаах, ноолуур самнах явц, чанарт тавигдах шаардлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрчим хүч, усны хэмнэлттэй зохистой хэрэглээ, хог хаягдлын зохистой менежмент, хүний  нөөцийн менежментийн чиглэлээр хийсэн ажил зэргийг бодитоор баримтжуулан, үнэлгээг явуулж байна.