Тогтвортой ноос ноолуурын эвсэл (ТННЭ/SFA)-ийн “Цэвэр ноолуур боловсруулах зохистой дадал” нь ноолуурын анхан шатны боловсруулах үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд хамааралтай.

Монголын үйлдвэрүүд энэхүү зохистой дадлуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр түүхий эд ангилах, угаах, самнах явцдаа хүний нөөцийн  менежмент, хөдөлмөр аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй стандартын шалгуурт нийцүүлэн тогтвортой арга зарчмыг баримтлан үйлдвэрлэл эрхлэн явуулдаг гэдгээ худалдан авагч, хэрэглэгчид, олон улсын бренд компаниудад  баталгаажуулан харуулах боломжтой юм.

Говь ХК нь Цэвэр ноолуур боловсруулах зохистой дадал-C003 стандартын тохирлын үнэлгээнд хамрагдаж анхан шатны боловсруулах үйлдвэр нь  “МӨНГӨН БАТЛАМЖЛАЛ”-ын болзлыг хангалаа.

Говь ХК нь ноолуурын салбарыг шинэчлэн өөрчлөхөд туслах зорилгоор ТННЭ-ийн тасралтгүй сайжруулах зохистой дадлын загварыг хэрэгжүүлж, тогтвортой арга туршлагыг баримталж ирсэн.

Цэвэр ноолуур боловсруулах зохистой дадлыг дагаж мөрдөх нь ноолуурын чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой төдийгүй бүс нутгийн усны нөөц, газар нутгийг бохирдуулахгүй байхад үнэтэй хувь нэмрээ оруулж байгаагийн илэрхийлэл юм.

Цэвэр ноолуур боловсруулах зохистой дадлын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл ЭНД дарж манай сайтаар зочилно уу.