Энэхүү гарын авлагад ТННЭ-ийн 2021 оны мөшгөх тогтолцооны хөтөлбөрт оролцож байгаа ТННЭ-ийн баталгаажсан ноолуурын арилжаа хийх, баталгаажсан бүтээгдэхүүн худалдах, худалдан авах компаниудад тавигдах шаардлагуудыг тодорхойлсон болно. Уг гарын авлагыг 2020 оны мөшгөлтийн тогтолцооны туршилтын төсөл дээр үндэслэн шинэчлэн боловсрууллаа.

2021 онд бид Багцаар ангилан хяналттай холих мөшгөлтийн загварыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно. Энэхүү загвар ёсоор баталгаажсан ноолуурыг бусад ноолууртай хольж болохоор заасан шат дамжлага хүртэл баталгаажсан ноолуурыг ангилан тусгаарлах юм. Баталгаажсан ноолуурыг баталгаажаагүй ноолууртай холих явцыг бүрэн хянан баримтжуулсан байх шаардлагатай бөгөөд эцсийн бүтээгдэхүүн дахь баталгаажсан ноолуурын хувь хэмжээ мэдэгдэж байх ёстой. Үйлдвэрлэлийн шат дамжлага энэхүү мөшгөлтийн загварын дагуу явснаар эцсийн бүтээгдэхүүн дахь баталгаажсан ноолуурыг заасан хувь хэмжээнд барин эцсийн бүтээгдэхүүн дэх ноолуурт өгөх баталгаа болж чаддаг.