ТННЭ-ийн баталгаажсан ноолуурын нийлүүлэлтийн сүлжээн дэх ул мөрийг мөшгөх тогтолцооны хөтөлбөр 2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.

2021 оны 6-р сарын 3-ны өдрийн байдлаар Гоёл Кашмер ХХК, Ханбогд Кашимер ХХК, Хатант Интернэшнл ХХК, Монитал кашмер ХХК, Сор Кашемир ХХК, Өгөөж шим ХХК, Үлэмж Кашимер ХХК компаниуд ТННЭ-ийн баталгаажсан 22 гишүүн малчдын байгууллагаас 260 орчим тонн баталгаажсан түүхий ноолуурыг бэлтгэсэн байна.

Мөнгөн батламжлалт Ханбогд Кашимер ХХК нь 2021 оны ТННЭ-ийн баталгаажсан ноолуурын анхны цуваануудын нэг 9,9 тонн 111 пресс самнасан ноолуурыг Итали улс руу экспортоллоо.

ТННЭ-ийн баталгаажсан малчдын байгууллагаас эх үүсвэртэй түүхий ноолуурыг Цэвэр ноолуур боловсруулах зохистой дадал-ын шаардлагыг хамгийн багадаа Хүрэл батламжлалын тохиролд нийцсэн анхан шатны боловсруулах үйлдвэрүүд самнасан байдалтайгаар экспортонд гаргаж байна. 

Мөн дотооддоо утас ээрэх, сүлжих, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Монгол улсаас гадна хийгдэх арилжааг “Агууламжийн мэдэгдэлийн стандарт /Content Claim Standard (CCS)” -ын дагуу мөшгөн баталгаажуулах боломжтойгоор энэ жилийн мөшгөх тогтолцоог хэрэгжүүлж байна.