Rachel Deeley-ийн Business of Fashion сэтгүүлийн 2021 оны 6 сарын 02-ны дугаарт хэвлүүлсэн нийтлэлийн орчуулга
Higg-н хэрэглэгчид хүргэх бүтээгдэхүүн аппликейшны танилцуулгыг эхлүүлсэн нь хувцасны үйлдвэрлэлийн хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн талаар нэгдсэн, ил тод ойлголттой болох явцыг алхам ахиуллаа.
Гэвч энэ хөтөлбөрийн цаад санааг одоо ч шүүмжилсээр байгаа нь энэ салбар нэгдсэн ойлголтод хүрэхийн тулд багагүй зүйл хийх хэрэгтэйг илтгэнэ.
5-р сарын 27-ны байдлаар, H&M болон аялалын бүтээгдэхүүний Norrona брэндийн вэб сайтыг хэрэглэгчид тэдний нэг ширхэг футболка эсвэл шорт үйлдвэрлэхэд шаардагдах ус, бохирдол, чулуужсан түлш, хүлэмжийн хийн ялгаруулалт нь үйлдвэрлэлийн дундажтай харьцуулахад ямар байгааг харьцуулан харах боломжтой болжээ.
Эдгээр брэндүүд хүрээлэн буй орчин хийгээд нийгэмд үзүүлэх нөлөөллийг тооцоолох зорилгоор Тогтвортой Хувцасны Эвслийн-ТХЭ (Sustainable Apparel Coalition – SAC) хөгжүүлсэн цогц аргачлал дээр үндэслэсэн Higg Index-ийн хэрэглэгчид хүргэх апп-аар дамжуулан мэдээллээ ил болгох боломжтой болж буй хэрэг. Хөтөлбөр нь одоогоор бүтээгдэхүүний орц материалын үзүүлэлтүүд дээр анхаарлаа төвлөрүүлж байгаа ч цаашдаа 12-18 сарын хугацаанд үйлдвэрлэлийн болон корпорацийн хариуцлагатай холбогдох үзүүлэлтүүдийг багтаах болно гэжээ.
Энэ бол ил тод байдлыг бий болгохын төлөөх Тогтвортой Хувцасны Эвсэл (ТХЭ)-ийн уйгагүй хүчин чармайлтын нэгэн чухал үр дүн. Түүний арваад жилийн ажиллагааны үндсэн зорилго нь тогтвортой байдлыг хэмжих, тайлагнах салбарын нэгдсэн стандартыг бий болгох явдал. ТХЭ нь H&M Group, Kering болон Inditex-г эзэмшигч Zara, Calvin Klein мөн Tommy Hilfiger-н толгой компани болох PVH зэргийг багтаасан 250 гаруй гишүүдтэй болжээ.
Sustainable Apparel Coalition (Тогтворой Хувцасны Эвсэл) гүйцэтгэх захирал Amina Razvi: Higg индексийн мэдээллийг нэгтгэн боловсруулах лицензтэй, технологийн ажилбарыг хариуцагч Higg Сo нь дэлхийн 120 оронд 45000 гаруй хэрэглэгчтэй ба тэдгээр нь 500 гаруй брэнд, 25000 үйлдвэрийг төлөөлж байна. Calvin Klein, Tommy Hilfiger, C&A, Zalando зэрэг ТХЭ-ийн гишүүн олон брэнд, жижиглэн худалдаалагчид ирэх зургаан сарын хугацаанд Higg Индексийн хэрэглэгчид чиглэсэн апп-г нэвтрүүлнэ. “Эцсийн зорилго нь ТХЭ-ийн бүх гишүүд үйл ажиллагаандаа нийтэд ил харагдах тогтвортой байдлын үнэлгээний хэрэгслийг нэвтрүүлэх явдал” гэж хэллээ.
Higg Co гүйцэтгэх захирал Jason Kibbey : Хэнд ч утга санаа нь ойлгогдох, тодорхой байх учиртай зүйлийг бид эхлүүлж байгаа болохоор олон удаагийн давтамжтай туршилт хийсэн”, “тогтвортой байдлын ямар нэгэн хэмжүүр нь шинжлэх ухааны шинэ ололт, шинэ өгөгдөл мэдээ, түүнчлэн нийгмийн сонирхлын өөрчлөлт зэрэгт үндэслэгдэн байнга өөрчлөгдөн хөгжиж байх тул “за энэ л болчихлоо” гэж хэлээсээ би ямагт зайлсхийж байдаг. “Ерөөс хэзээд төгс болоогүй л байдаг” хэмээн өгүүлжээ.

Мэдээж SAC ба Higg индекс шүүмжлэгчидтэй. Бүтээгдэхүүний орц материалын хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг тодорхойлогч Материалын Тогтвортой байдлын Индекс (MSI) бүлгийнхэн, ялангуяа байгалийн ба амьтны гаралтай ноос ба ноолуурыг сурталчлагчид энэхүү үнэлгээний арга нь нүүрстөрөгчийн үр дагавар, усны хэрэглээг онцгойлж, зөвхөн үйлдвэрлэлийн шат дамжлагуудад анхаарах хандлага нь хэрэглээний үе шатанд бий болох нөлөөлөл, тухайлбал нийлэг утасны хүрээлэн буй орчны хор уршиг, микро-пластик бохирдол зэрэг хүчин зүйлийг тооцдоггүй хэмээж нягталж шалгахыг шаардсаар иржээ.
Үүнээс гадна үнэлгээ нь тухайн салбараас ирүүлсэн өгөгдөл болон бүтээгдэхүүний хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг хэмжих чанд хатуу дээр нь зардал ихтэй, цаг хугацаа шаарддаг бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн үнэлгээний мэдээллийн бааз (LCA) дээр суурилдаг гэж үздэг байна.
Ингээд SAC нь орцын материалууд түс бүрээр задалсан задаргааг харуулсан үнэлгээг (эхний шатанд нэгдсэн нэг үзүүлэлт л гаргадаг байсан) бий болгосон ба Higg Индексийн дэд ерөнхийлөгч Jeremy Lardo-н хэлснээр энэхүү аргачлалаа түгээмэл хэрэглэгддэг болон тэдгээрийн илүүтэйгээр орлох материалуудын хооронд байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг харьцуулах, (жишээлбэл ердийн ба органик хөвөн) аж. “Энэ аргачлал нь ялангуяа ноос ноолуурын өөр төрлүүдийг хооронд нь харьцуулахаас зайлсхийх юм” гэж тэр хэллээ.
Гэхдээ санаа зовоосон асуудал хэвээр байна. 3-р сард Энэтхэгийн торгоны үйлдвэрийг төлөөлөгч бүлэг, Higg материалд хийсэн шинжилгээ нь бүгдийг илтгэхгүй, шударга бус хэмээн үзэж АНУ-ын Холбооны Худалдааны Комисст гомдол гаргажээ. ТХЭ нь торго болон бусад материалын талаар хийсэн үнэлгээндээ итгэлтэй байгаа бөгөөд гомдлын хуулбарыг хүлээж аваагүй байгаа ч энэ төрдлийн өргөдөл нэхэмжлэлд нухацтай хандах болно гэдгээ илэрхийлжээ.
Шүүмжлэгчид янз бүрийн материалд ашигладаг амьдралын мөчлөгийн үнэлгээ (АМҮ) нь мэдээлэл цуглуулалтын хамрах хүрээний хувьд харилцан адилгүй ба нийгэм, эдийн засгийн хүчин зүйлс болоод газарзүйн янз бүрийн бүс дэх газар тариалан эрхлэлт, мал маллагааны нарийн ялгааг тооцдоггүй гэж үздэг.
“Higg индекс нь загварын ертөнцийн чухал үзүүлэлт болох боломжтой ч одоогоор амьтны гаралтай ноос ба ноолуурын тогтвортой байдлыг нарийн тодорхой илтгэн харуулдаггүй үнэлгээний аргачлалд тулгуурлаж байна” гэж ноолуурын салбарын байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, мал амьтадын тав тухтай байдал, малчдын аж амьдралыг сайжруулах зорилготой олон талт оролцоотой бүлэг болох Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл (SFA)-ийн гүйцэтгэх захирал Уна Жонс хэлэв.
Тэрээр ТННЭ нь “ноолуурын талаар илүү нарийвчлалтай, найдвартай мэдээллийн санг бий болгоход хувь нэмрээ оруулах нэн чухал байр суурин дээр байна гэж бид үзэж байна … Higg индекс эсвэл бусад ямар нэг индексийг илүү нарийвчлалтай салбартаа хүлээн зөвшөөрөгдөн жишиг болох түвшинд хүргэхэд бид бүгд салбарын оролцогч талуудтай хамтран ажиллах хэрэгтэй” гэдэгт итгэдэгээ илэрхийлэв.

Ахиц дэвшил хийгээд Төгөрдөлжилт
Higg-ээс хийсэн сүүлийн энэ ажиллагаа нь олон брэнд, жижиглэн худалдаалагчид тухайлбал гутлын брэнд Allbirds-ийн нүүрстөрөгчийн ул мөр тооцоологч, эрэгтэй хувцасны томоохон брэнд Asket-ийн хувцас үйлдвэрлэх, түгээх, өмсөж хэрэглэхэд шаардагддаг нүүрстөрөгч, ус, болон эрчим хүчийн хэрэглээг тооцсон нөлөөллийн “баримтууд” зэрэг мэдээллээр бүтээгдэхүүнийхээ байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг харуулан шошголж байгаатай зэрэгцэн хийгдэв.
Гэхдээ байгаль орчны талаархи тайлан, шошгололтыг хэн нэгэнд өмчлөгдсөн бус нэгдсэн, стандартчлагдсан аргачлалаар шийдэхийг уриалах нь түгээмэл болж байна. Энэ уриалга нь салбарын зүгээс удахгүй бий болох илүү хатуу зохицуулалтад бэлтгэх, байгаль орчинд ээлтэй дүр эсгэгчдийг илрүүлэх ажиллагаатай зэрэгцэн эрчимжиж байна.
Зөвхөн сүүлийн нэг сард 40 орчим брэнд, өмгөөлөгч, загварын үзүүлбэр зохион байгуулагчид ХХК-д хандан хүрээлэн буй орчинтой холбогдох маркетингийн удирдамжаа шинэчлэхийг уриалсан бол Британийн Өрсөлдөөн ба Зах Зээлийн Зохицуулах газраас тогтвортой байдлын талаар бизнес эрхлэгчдэд зориулсан шинэ зарчмуудыг боловсруулан гаргажээ.
Европын Холбооны зүгээс нэхмэл болон хувцасны үйлдвэрүүд байгаль орчинд хэрхэн ээлтэй ажиллаж буй болон бүтээгдэхүүнийхээ байгальд үзүүлэх нөлөөллийн ул мөрийг байнга тайлагнаж байхтай холбогдсон өргөн цар хүрээтэй зөвлөмж боловсруулж байгаа энэ үед ТХЭ-ийн Higg Index нь өргөн хүрээтэй бодлогын санаачлагыг бий болгоход байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлтэй холбоотой мэдээллийг цуглуулах үндсэн гурван аргын нэг болж байна. Салбар дотор ч байдлыг түргэн шийдэхийг хүсэмжилсэн дүр зураг ажиглагдах болов.
Салбарын тоглогчдын нилээд нь дэлхийн температурыг үйлдвэрлэлийн хувьсгалын өмнөх түвшингээс хоёр хэм доогуур байлгах Парисын хэлэлцээртэй уялдаж, арав хүрэхгүй жилийн дотор хог хаях, ус ашиглах зэргээр хүрээлэн буй орчинд нөлөө үзүүлсэн газруудад хүлэмжийн хийн хэмжээг эрс бууруулах эрчимтэй зорилго дээр нэгдэж байна. Гэсэн хэдий ч одоогийн үйл явц нь хэт ихийг амласан байдалтай, чухамдаа салбар нь бүрэн гүйцэт бус мэдээлэл, анзаарч бодоогүй орхигдуулсан учир шалтгаануудтайгаа зууралдсаар байна.
“Аргачлалуудыг одоогоор хөгжүүлсээр байна. Тэдгээр нь цар хүрээгээ тэлэн тэлсээр байгаа бөгөөд хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөллийг бууруулж, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэхэд тусалж, энэ салбарт бодит, утга учиртай өөрчлөлтийг бий болгоход чиглүүлж чадна гэж бид итгэж байна”, “Бидэнд одоо хүлээх цаг алга” гэж ТХЭ-ийн Razvi мэдэгдсэн.
Орчуулсан: Д.Цэрэнбат, Тогтвортой ноос ноолуурын эвсэл, Их Британи