ТННЭ-ийн зүгээс Тогтвортой ноолуурын сэдвээр 2 жил тутам хийдэг олон улсын хуралдаан энэ жил цахим хэлбэрээр зохион байгуулагдана

Хуралдаанаар бэлчээр ашиглалт, мал маллагаа, ноолуурын салбарын тогтвортой байдлыг  хэмжих болон түүний санхүүжилтийн тогтолцоо гэсэн 4 сэдвийн хүрээнд Засгийн газрын холбогдох байгууллага, ноолуурын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг гадаад дотоодын төрийн бус байгууллагууд, дэлхийд танигдсан брандууд, үйлдвэрлэгчид, салбарын мэргэжилтэн судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлнэ.  Одоогоор UNDP, Wildlife Conservation Society of Mongolia, Common Objective, Hariott Watt University, ICCAW, RSPCA, UNCCD, CCMI, Herder Cooperative Leaders, ZDHC зэрэг олон улсын байгууллагууд,  Bloomberg, Business of Fashion зэрэг дэлхийн нэр хүндтэй хэвлэл мэдээллийн агентлагууд хуралдаанд оролцохоо батлагаажуулаад байна.

Цахим хуралдаан 9 сарын 14-16 ны өдрүүдэд Монголын цагаар 16:00-18:45-уудын хооронд явагдана.

Ноолуурын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг, энэ салбарыг сонирхон судалдаг иргэд байгууллагыг өргөнөөр оролцохыг урьж байна. Хуралдаанд бүртгүүлэхдээ доорхи хаягаар орж тохирох тасалбарын хураамжыг төлж бүртгүүлнэ.

Монголын эдийн засгийн нэгэн томоохон хэсэг ноолуурын салбарын тогтвортой байдлын дэлхийн чиг хандлага, үүгд Монголын зүгээс оруулж буй оролцоо, ирээдүйн чиг хандлага зэргийг нэг дороос үзэж сонсож, санал бодлоо илэрхийлэх боломж танд нээгдэж байна. Өргөнөөр оролцоорой.  

Хуралдаанд оролцох эрх авсан тохиолдолд нэг сарын хугацаанд хуралдааны илтгэлүүдийг эргэн үзэх,  цахим үзэсгэлэнтэй танилцах боломжтой байх юм.  

Энэ жилийн нэг онцлог нь Цахим хуралдаантай зэрэгцэн ноолуурын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг брандууд, бусад байгууллагуудын үйл ажиллагаагаа сурталчилсан цахим үзэсгэлэнгийн танхим 9 сарын 14-ээс 10 сарын 14-г дуустал бүтэн нэг сарын турш ажиллана.

Энэхүү үзэсгэлэн нь ноолуурын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг боловсруулах үйлдвэрүүд,  брандуудын хувьд салбарын бусад оролцогчдод төдийгүй судлаачид, хэвлэл мэдээллийнхэнд үйл ажиллагаагаа таниулах, өөр хоорондоо холбогдох, зах зээлээ тэлэх өргөн боломжийг олгоно.

Үзэсгэлэнгийн танхимд сурталчилгааны талбайг £1000 -аар худалдан авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг [email protected], [email protected]  хаягуудаар холбогдон авна уу.