Дэлхийн ноолуурын нийлүүлэлтийн сүлжээнд оролцогчдын хүрээнд салбарын тогтвортой байдал, хөгжлийн чиг хандлага, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудын шийдлийг хэлэлцэх, хамтын ажиллагааг өрнүүлэх зорилгоор 2 жил тутам зохион байгуулдаг олон улсын бага хурлыг энэ жил анх удаа виртуалаар амжилттай зохион байгууллаа.
Энэхүү олон улсын хуралд ноолуурын үйлдвэрлэл эрхэлдэг үйлдвэр аж ахуйн нэгжүүд, олон улсын брэнд, борлуулагчид, Их сургууль, мэргэжлийн байгууллагын судлаачид, профессорууд, төр, засгийн газрын бодлого, шийдвэр гаргагчид, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын 350 гаруй төлөөлөл, 50 гаруй илтгэгчид оролцлоо.
Эхний 3 өдрийн LIVE: хуралдаанууд дууссан ч гэсэн 10-р сарын 14 хүртэл шууд хуралдаануудын бичлэгийг үзэх, үзэсгэлэнгийн танхимтай танилцах, ноолуурын салбартай үргэлжлүүлэн ажиллах боломжтой хэвээр байх болно. Платформд нэвтрэх, шууд сессийн бичлэгийг үзэхийн тулд тасалбар худалдаж авахад оройтоогүй байна. http://conference.sustainablefibre.org/virtualconference/ хэрхэн бүртгүүлэх талаар манай арга хэмжээний вэб сайтаас үзнэ үү.
