‘Ноолуурын салбарын тогтвортой байдал’ нэрийн дор цахим орчинд зохион байгуулагдсан олон улсын хурлын нээлтэнд SFA-ийн ТУЗ-ын дарга Чарльз Хаббардын хэлсэн зарим үгийг та бүхэнд онцлон хүргэж байна.

Өнгөрсөн 6 жилийн хугацаанд Тогтвортой ноос ноолуурын эвсэл буюу SFA нь мал сүргийн арчилгаа маллагааны нөхцөлийг сайжруулах, бэлчээр, байгалийн нөөцийн зохистой менежментийг хэвшүүлэх, ноолууран ширхэгтийн ангилан ялгалт, боловсруулалтын үйл явцыг cайжруулахад чиглэсэн арга хэмжээг өрх, хоршоод, анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийн түвшинд нэвтрүүлэх зорилгоор ажил хэрэгч буюу прагматик арга барилыг хэрэгжүүлсэн. 

Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх бүрэн мөшгөлтийн тогтолоог эхлээд Монгол улсад өнгөрсөн жилээс нэвтрүүлж, одооноос БНХАУ-д нэвтрүүлж байна. Монголын бэлчээрийн мал аж ахуй эрхэлж буй малчид ба хоршоод, Хятад улсын мал аж ахуйн фермерүүдийн бэлтгэн нийлүүлж буй ноолуурын ширхэгтийн гарал үүслийг мөшгөх боломжтой тийм ноолуурыг дэлхийн зах зээлд нийлүүлэх үндсэн чиг үүргээ үүгээр биелүүлж байгаад баяртай байна.

Мал амьтны арчилгаа маллагааны олон улсын хамтын ажиллагааны хороо буюу ICCAW болон Текстилийн солилцоо (Textile Exchange) хэмээх олон улсын байгууллагатай түншлэх болсон нь  үйл ажиллагаагаа одоо хэрэгжиж буй тогтолцоотой уялдуулах арга барилыг баримтлан ажиллаж байна. 

Тогтвортой ноос ноолуурын эвсэл нь ноолуурын ханган нийлүүлэлтийг олон улсын зах зээлтэй холбож малчид, фермерүүд, боловсруулах үйлдвэрүүдэд загварын брендүүд юу хүсч буй талаар мэдлэг олгох зорилготой юм.  Гишүүд маань ноолуурын салбарын ирээдүйг баталгаажуулахын тулд Тогтвортой ноос ноолуурын эвсэлтэй хамтран ханган нийлүүлэлтийн анхдагч сүлжээний ажлын ач холбогдлыг одоо хүлээн зөвшөөрдөг болж байгаа тийм амжилтанд хүрсэн гэдэгт бид найдаж байгаа. 

Тогтвортой ноолуур гэдэг ухагдахууны цаана урт хугацааны туршид бэлчээрийг нөхөн сэргээх, малын арчилгаа маллагааны нөхцөлийг сайжруулах, амьжиргааг баталгаажуулах зөв зохистой дадал зарчмуудыг хэрэгжүүлэх санал санаачилгууд багтана.

Сүүлийн 6 жилийн хугацаанд Тогтвортой ноос ноолуурын эвслийн хөгжил нь ижил төстэй байгууллагуудтай холбоо тогтооход чиглэсэн гэж хэлж болж байна.

Дараагийн 6 жилийн хугацаанд өргөжин тэлэхдээ ноолуурын стандартын шаардлагад нийцсэн чанартай ноолуураар гишүүдийнхээ эрэлт хэрэгцээг хангахад туслах жилүүд байх болно